Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Сэлэнгэ нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран сумдыг ой хээрийн түймэртэй тэмцэх зориулалтын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Энэхүү ажлын хүрээнд Жавхлант, Шаамар суманд болон Ерөө сумын Бугант тосгонд үлээгч аппарат 4 ширхэг, үүргэвчин ус шүршигч 2 ширхэг, цуравдагч нэг ширхэгийг тус тус хүлээлгэн өглөө.
Ингэснээр дээрх сумдын ой хээрийн түймэртэй тэмцэх багаж хэрэгслийн нөөцийг нэмэгдүүлж, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүллээ гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.