Сургалтанд хамрагдсан алба хаагчдад гэрчилгээ гардууллаа

DSC9485.jpg

 Онцгой байдлын ерөнхий газраас Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран “Шилжин суурьшилтын нөхцөл байдлын үнэлгээний сургагч багш бэлтгэх“ сургалтыг зохион байгуулж, сургалтанд оролцогчдод гэрчилгээг гардууллаа.

 Сургалтанд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газар болон төв орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Зарлан мэдээлэл, холбооны асуудал хариуцсан мэргэжилтэн, гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан 40 гаруй алба хаагч хамрагдсан юм.

 Алба хаагчид шилжин суурьшилтын нөхцөл байдал, хүн амын хөдөлгөөний байршлын үнэлгээг боловсруулах, мэдээллийн эх сурвалжийг үндэслэн мэдлэгийг нэгтгэн гаргах, гамшгийн орон зайн мэдээллийн систем, гамшгийн статистикийн мэдээллийн систем, холбооны бэлэн байдлыг хангах чиглэлээр мэдлэгээ дээшлүүлж, “Хүн амын хөдөлгөөний байршлын үнэлгээ”-ний  сургагч багшаар бэлтгэгдлээ.

Хоёр өдөр үргэлжилсэн тус сургалтыг Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын шилжин суурьшилтын нөхцөл байдлын үнэлгээний зохицуулагч Вивианнэ Ван Дэр Ворст удирдан явуулсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top