Монгол Улсын Шадар сайдын Төв аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас тус аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 11 дүгээр сарын 03-05-ны өдрүүдэд зохион байгуулна.
Тус сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөөр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирах бүрэлдэхүүнтэй уулзалт хийж, сургуулийн бэлтгэл ажлын явцтай танилцан, үүрэг чиглэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.