Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг болон Завхан голын эх, Улз, Халх голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, 9-11 градус дулаан байна.
Төлөв байдал: 30-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 11 дүгээр сарын 1, 2-нд баруун болон төвийн аймгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 31-нд Алтайн салбар уулсаар, 11 дүгээр сарын 1-нд баруун аймгуудын нутгаар, 2-нд зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар баг, “Цонжин болдог” цогцолборын зүүн хойд талд амралтын газарт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.28-ны өдрийн 07:55 цагт хүлээн авч Нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 31 км замыг туулан 08:24 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь багийн урд талын задгайд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.28-ны өдрийн 12:22 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч 1 автомашинтай 3.5 км замыг туулан 12:25 цагт очиж, 8 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.28-ны өдрийн 13:16 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 13:23 цагт очиж, 8х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 15 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.28-ны өдрийн 20:20 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км замыг туулан 20:26 цагт очиж, 3х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар ус багийн “Хонхор” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 18 км-т/ өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.28-ны өдрийн 23:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр 7 алба хаагч, 1 автомашинтай 56 км замыг туулан 00:25 цагт очиж, 10 машин задгай өвс шатаж байсныг 1 цаг 30 минут ажиллаж унтраасан.
3.Байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Цэцэн, Жаргалан багийн заагт “Холбоогийн гол хүрэлт” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 24 км-т, Ө-45016’00”, У-99015’00”/ 10.28-ны өдрийн 19:53 цагт 4.38 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 10.28-ны өдрийн 20:10 цагт ООГСХ-с утсаар мэдээлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баянцагаан сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Чинбат, Цэцэн багийн Засаг даргын орлогч Ж.Цэндмаа, Жаргалант багийн Засаг дарга Д.Ариунаа нараас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багт тус аймгийн Халиун сумын харьяат иргэн Б-гийн хүү А /6 настай, эрэгтэй/ 10.27-ны өдрийн 14:00 цагт тоглоомын талбайд тоглож байгаад сураггүй алга болсон тухай дуудлагыг 10.28-ны өдрийн 05:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газар болон Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 41 алба хаагч, Цагдаагийн газрын 44 алба хаагч, орон нутгийн 32 иргэн, нийт 117 хүн, 26 техник хэрэгсэлтэйгээр 10.28-ны өдөр аймгийн төв болон “Олон нуурын тал”, “Шаврын гол”, “Зайврын мод”, “Дөтийн даваа” гэдэг газруудаар 70 км-т, “Тайшир”, “Дэлгэр”, “Жаргалан” сумын чиглэлд нийт 150 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 10.29-ний өдрийн 05:00 цагт түр зогсоосон. 10.29-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн “Гурван шанд” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 75 км-т/ тус сумын харьяат иргэн Ө /34 настай, эрэгтэй/ 10.27-ны өдрийн 13:00 цагт малдаа яваад, малтайгаа сураггүй алга болсон тухай дуудлагыг 10.28-ны өдрийн 08:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 3 алба хаагч, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 16:10 цагт иргэн Ө /гэрээсээ урд зүгт 7 км-т/-г 2000 толгой бог малтайгаа төөрч малчин А гэдэг айлд эсэн мэнд очсон байхад нь олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР