Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт:  Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст хойноос, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, говь талын нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Улз, Халх голын хөндийгөөр 1-6 градус,  Алтайн өвөр говиор 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ, 7-9 градус дулаан байна.

Төлөв байдал: 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Салхи 29-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с, 30, 31-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Түшлэгийн-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 38 км-т/ “BOAT” загварын ачааны автомашины чиргүүл шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 14:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 38 км замыг туулан 15:01 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 12:03 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км зам туулан 12:15 цагт цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12:11 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км зам туулан 12:23 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 15:00 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км зам туулан 15:06 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 15:13 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5.5 км зам туулан 15:20 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 6 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 15:42 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6 км зам туулан 15:51 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 15:53 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан 16:01 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 18:11 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 8.5 км зам туулан 18:37 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн  15 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 20:07 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км зам туулан 20:23 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороонд 15х8 хэмжээтэй малын хашаа, 500 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 17:47 цагт хүлээн авч Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 28.5 км замыг туулан 17:47 цагт очиж 5 цаг ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар багийн “Дунд булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 100 км-т, сумын төвөөс урагш  22 км-т/ тус сумын харьяат иргэн Б /68 настай, эрэгтэй/ 10.25-ны өдрийн 15:00 цагийн орчим гэрээсээ малдаа явна гэж гараад сураггүй болсон гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн  07:59 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, орон нутгийн 11 хүн, мөн 10.27-ны өдөр Онцгой байдлын газрын 10 алба хаагч, нутгийн захиргааны байгууллгын 21 иргэн, нийт 48 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр 3 бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10.27-ны өдрийн 17:08 цагт Цагаан хошуу багийн “Ацын булаг” гэдэг газраас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багт тус аймгийн Халиун сумын харьяат иргэн Б-гийн хүү А /6 настай, эрэгтэй/ 10.27-ны өдрийн 14:00 цагт тоглоомын талбайд тоглож байгаад сураггүй алга болсон тухай дуудлагыг 10.28-ны өдрийн 05:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, Цагдаагийн газрын 5 алба хаагч, ар гэрийн 32 хүн, нутгийн захиргааны байгууллагын 3 хүн, нийт 46 хүн, 11 техник хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагааг 10.28-ны өдрийн 07:00 цагт эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top