Улсын хэмжээнд 150 гаруй сургагч багш бэлтгэгдлээ

DSCN0939.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас ЖАЙКА Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх” төслийг 2016 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа билээ.

 Төслийн хүрээнд ОБЕГ-аас  БСШУСЯ, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийг боловсруулж, БСШУС-ын сайдын тушаалаар батлуулан, 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлж байна.

      “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөр нь бие даасан хичээлийн хөтөлбөр биш бөгөөд бусад хичээлийн агуулгад багтаах, мөн сургалтыг дэмжих үйл ажиллагаатай уялдуулан интеграцчилж хэрэгжүүлэх хөтөлбөр гэдгээрээ бусад хичээлээс онцлог юм.

   Тус сургалтыг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан  “Аюулгүй амьдрах ухаан”-ы орон нутгийн  сургагч багш бэлтгэх сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулж, 150 гаруй сургагч багш бэлтгээд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top