Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Завхан, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл аймгуудын зарим нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с, зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 7-12 градус, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газраар 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус дулаан, бусад нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 0 градус дулаан байна.

Төлөв байдал: 3-нд нутгийн зүүн хагаст цас, 4, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 3-нд говь талын нутгаар, 6-нд нутгийн баруун хэсгээр түр зуур 16-18 м/с, 4, 5-нд зарим газраар 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт “Үнээний ферм”-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.01-ний өдрийн 15:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 15:26 цагт очиход гал түймэр дэлгэрсэн байсан тул нэмэлтээр 8 алба хаагч, 2 автомашинтай, нийт 14 алба хаагч, 3 техник хэрэгсэлтэй 7.5 км замыг туулан 15:34 цагт очиж, 18х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 02 цаг 28 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.01-ний өдрийн 19:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 19:15 цагт очиж, 10х13 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт автомашины тавиулан шатаж байна гэсэн дуудлагыг 11.01-ний өдрийн 20:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1,5 км замыг туулан 20:10 цагт очиж, 1 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 00:57 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 7.5 км замыг туулан 01:08 цагт очиж, 2 метр хашаа шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн “Нарны хөндий” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 17 км-т/ автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 03:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 24.5 км замыг туулан 04:00 цагт очиж, чиргүүлтэй өвс шатаж байсныг 01:13 цаг ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 6 дугаар багийн “Далан” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 1 км-т/ тус сумын 1 дүгээр багийн харьяат иргэн Б /35 настай, эрэгтэй/ 10.02-ны өдөр Хэрлэн голын усанд живсэн тухай мэдээллийг Цагдаагийн байгууллагаас 10.17-ны өдрийн 13:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашинтай 10.19-ний өдрийг хүртэл, мөн 24, 25-ны өдрүүдэд тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 10.26-ны өдөр зогсоосон. ОБЕГ-ын даргын шийдвэрээр тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 7 алба хаагч, ар гэрээс 1 хүн, нийт 8 хүн, 2 завь, 2 техник хэрэгсэлтэйгээр 11.01-ний өдөр Хэрлэн голын урсгал дагуу Хэрлэн сумын төв, 6 дугаар багийн “Далан” гэдэг газраас Баянтүмэн сумын Жаргалант багийн “Улаан-Эрэг” гэдэг газар хүртэл 35 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:30 цагт эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Амиа хорлолт /аврах/: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд өндрөөс хүүхэд амиа хорлох гээд байна гэсэн дуудлагыг 11.01-ний өдрийн 19:20 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 9.5 км замыг туулан 19:34 цагт очиж, Баянгол дүүргийн харьяат Н /14 настай, эмэгтэй/-г 15 давхар барилгын дээвэр дээрээс үсрэх гэж байсныг Аврах бүлгийн дарга, ахлах дэслэгч Д.Шижирболд, эмч, дэслэгч Э.Эрдэнэзуу нар ярилцлага хийж буулган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Бусад: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 хороонд цэцэрлэгийн цахилгаан гурил зуурагч машинд хүн хавчуулагдсан тухай гэсэн дуудлагыг 11.01-ний өдрийн 08:23 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 10 км замыг туулан 08:46 цагт очиж, иргэн Б /40 настай, эмэгтэй/-ийн баруун гарын шууны хэсэг цахилгаан гурил зуурагч машины гол төмөрт хавчуулагдсан байсныг аврах багаж ашиглан аюулгүй болгон эмнэлгийн анхны тусламж үзүүлж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 32 дугаар байрны хойд талд үерийн даланд хүнд гэмтсэн эмэгтэй хүн байна гэсэн дуудлагыг 11.01-ний өдрийн 12:48 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 12:58 цагт очиж, тус дүүргийн харьяат иргэн Э /34 настай эмэгтэй/-ийг үерийн даланд унасныг гаргаж, баруун хөлийн өвдөг хөнгөн гэмтсэн тул эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн “Цагаан цэцэгхэн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км-т/ автомашинууд цасанд суусан тухай дуудлагыг 11.01-ний өдрийн 20:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашинтай Улаангом сумаас Баруунтуруун сумын чиглэлд зорчиж явсан “Фургон” загварын суудлын автомашин /13 зорчигчтой/, Улаангом сумаас Зүүнговь сумын чиглэлд зорчиж явсан “Ланд крузер-80” загварын суудлын автомашин /5 зорчигчтой/, “Старикс” загварын суудлын автомашин /17 зорчигчтой/, “Ланд крузер-80” загварын суудлын автомашин /4 зорчигчтой/-уудыг 40 минут ажиллан татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top