Өсвөрийн баг тамирчид алт, мөнгөн медаль хүртлээ

45384800_2203851749887848_4143729639103135744_n.jpg

   Монгол Улсын ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди багшийн нэрэмжит “Олимпийн гараа” бага насны улсын аварга шалгаруулах боксын тэмцээн Булган аймагт зохион байгуулагдлаа.

  Тус тэмцээний 30 кг-ийн жинд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спортын хорооны тамирчин Ө.Энххүслэн алтан медаль, 38 кг-ийн жинд Ж.Ерөөлт мөнгөн медаль хүртлээ.

Улсын аварга шалгаруулах боксын тэмцээнд 47 байгууллагын 400 гаруй тамирчин оролцож, аваргуудаа шалгаруулсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  

 

scroll to top