Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Хөвсгөл аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос 5-10 м/с, говь талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 9-14 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр хүйтэрч 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар хүйтэрч 2-7 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, Салхи баруун хойноос 6-11 м/с, Хүйтэрч 3-5 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 4, 5-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 6-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 7-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зарим газраар 7-нд 15-17 м/с, бусад хугацаанд 12-14 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 10:35 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5.5 км зам туулан 10:43 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багт хашаанд хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 11:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 4 км зам туулан 11:25 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 11:40 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 8 км зам туулан 11:40 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 12:04 цагт хүлээн авч Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай  7.5 км замыг туулан 12:11цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Хар худаг” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 12 км-т/ малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 16:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 3 алба хаагч, 1 автомашинтай 12 км зам туулан 16:41 цагт очиж, 1 цаг 10 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 19:01 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км зам туулан 19:09 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багт хашаанд чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 20:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай  2.5 км зам туулан 20:58 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Булган аймгийн Булган сумын 6 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.03-ны өдрийн 02:49 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар  ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 6 км зам туулан 02:52 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Завхан аймгийн Нөмрөг сумын Хайрхан багийн “Салааны гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 38 км-т/ тус сумын харьяат иргэн Э /40 настай, эрэгтэй/ 10.29-ний өдрийн 20:00 цагийн орчим мотоцикльтой явж байгаад эхнэр Ж-тай утсаар холбогдон “Тэлмэн” нуурын хажууд элсэнд суугаад явж болохгүй байна гэж хэлээд сураггүй болсон тухай дуудлагыг 11.01-ны өдрийн 17:50 цагт хүлээн авч тус сумын нутгийн захиргааны байгууллагын 7 алба хаагч, 1 автомашинтай 11.01-ны өдрийн 17:50 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул “Тэлмэн” нуурын усанд эрэн хайх хүсэлтийг ар гэрээс нь гаргасны дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан 6 алба хаагч, 1 автомашинтай 11.02-ны өдрийн 20:30 цагт очсон. 11.03-ны өдрөөс Тэлмэн нуурын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Усны осол /эрэн хайх, аврах/: Дорноговь аймгийн Айраг сумын Цагаандөрвөлж багийн ‘’Айраг’’ гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 2 км-т/ тогтоол усанд 1 хүн живсэн тухай дуудлагыг 11.02-ны өдрийн 17:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 17:41 цагт очиж, 18:03 цагт тус сумын сумын харьяат иргэн Т /49 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top