Алба хаагчид цэргийн тангараг өргөв

DSC9808.jpg

  Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, “Монгол Улсын батлан хамгаалах төрийн цэргийн бодлогын үндэс”-ийн 7.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Цэргийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг тус тус үндэслэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Онцгой байдлын байгууллагад шинээр орж цэргийн цол авсан алба хаагчдаар цэргийн тангараг өргүүлэх ажиллагаа ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын талбайд боллоо.

 Тангараг өргөх ажиллагаанд нийслэлийн хүрээний анги, байгууллагуудын 30 гаруй алба хаагч оролцсон юм.

 Алба хаагчид цэргийн нийтлэг дүрмүүдийн мэдлэг, цэрэгжилт жагсаалч байдлыг олгож хэвшүүлэх, Онцгой байдлын албаны ёс зүйн хэм  хэмжээ, албаны онцлогийг таниулах, цэргийн хэргийн ур чадвар, дадлага олгох зорилгоор цэргийн хэргийн мэдлэг олгох анхан шатны сургалтад хамрагдсан юм.

Мөн орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагууд Онцгой байдлын байгууллагад шинээр орж цэргийн цол авсан алба хаагчдыг цэргийн тангараг өргүүлэх ажиллагааг зохион байгуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

scroll to top