Сэрэмжлүүлэг

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2014 оны 11 дүгээр сарын 25, 26-ны өдөр ихэнх нутгаар салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч хүйтрэнэ. Иймд:

Иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн:

-Шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, түүнчлэн малын бэлчээрлэлтэд анхаарах,

-Хүчтэй салхи шуурганы үеэр авто замд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин түр хугацаагаар хязгаарлагдах хүндрэлүүд үүсдэг тул мэргэжлийн байгууллагаас гаргасан цаг агаарын мэдээллийг үндэслэн ажил төрлөө зөв зохицуулах, хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг сайтар хангаж, бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцаслахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

 

scroll to top