Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутгаар цас, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун хойноос түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с байна.  Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 4-9 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 6-11 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, 5-7 градус дулаан байна.

Төлөв байдал: 13-нд нутгийн төв хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст, 15,16-нд төв болон зүүн аймгийн  нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны “Бумбат”-ын “Задгай”-д 2 амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 11:23 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8 км зам туулан 11:35 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 11:42 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай  4 км зам туулан 11:59 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 12:34 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км зам туулан 12:45 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 12:59 цагт хүлээн авч Сүхбааатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км зам туулан 13:11 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр багийн “Задгай”-д 240 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 15:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн 8 алба хаагч, 2  автомашинтай 4 км зам туулан 15:47 цагт очиж 38 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 16:09 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 11 км зам туулан 16:24 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 17:54 цагт хүлээн авч Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км зам туулан 18:03 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 18:39 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 18:49 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр  багт иргэн Б-гийн эзэмшлийн “Портер” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 00:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 00:15 цагт очиж10 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 00:47 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км зам туулан 00:56 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 01:05 цагт хүлээн авч Чингэлтэй  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 01:13 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд хашаанд хураалттай мод, автомашины хаймар дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 03:25 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан 03:38 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Хэрлэнгийн таван салааны гүүр” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 45 км-т/ Дэлгэрхаан сумын харьяат иргэн С /52 настай, эрэгтэй/ “Таван салааны модон гүүрний хяналтын цэг”-ээс 11.08-ны өдрийн 01:00 цагт гэр рүүгээ харина гэж яваад сураггүй болсон /гэр хүртэл 1 км орчим зайтай/ тухай дуудлагыг 11.09-ний өдрийн 08:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч,  сумын Засаг даргын Тамгын газрын 15 ажилтан, ар гэрийн 4 хүн, орон нутгийн 5 иргэн, нийт 31 хүн, 4 автомашинтай 11.11-ний өдрийн байдлаар Хэрлэн голын Таван салааны модон гүүрнээс Жаргалант багийн “Гангын-Үзүүр” гэдэг газар хүртэл 4 км завьтай, мөн Хэрлэн голын хөвөөгөөр 4 км явганаар эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 17:00 цагт түр зогсоосон. 11.12-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.

Бусад: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд Баянбүрд цогцолборын хажууд дулааны шугамын худагт эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 14:37 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж /нэр хаяг тодорхойгүй, 35-40 орчим настай, эрэгтэй/ хүний цогцсыг 14:47 цагт гаргаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top