Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 4-9 градус хүйтэн, говь талын нутгаар 3-8 градус, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с байна.

Төлөв байдал: 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд зүүн аймгуудын нутгаар, 10,11-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 9-нд Алтайн уулсаар, 10,11-нд баруун аймгуудын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2-7 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багт 16 айлын орон сууц шатаж байна гэсэн дуудлагыг 11.07-ны өдрийн 15:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 15:09 цагт очиж, хураалттай байсан 100 ш хөөсөнцөр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн “3адгай”-д амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11.07-ны 08:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 08:36 цагт очиж, 3х4 метрийн хэмжээтэй амбаарын дээвэр, эд хогшил шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр  багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 11.07-ны өдрийн 10:03 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 1,3 км замыг туулан 10:06 цагт очиж, 1,2 метр  модон хашаа  шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.07-ны өдрийн 15:17 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 15:23 цагт очиж, гэр, эд хогшил шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 11.07-ны өдрийн 17:56 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 18:06 цагт очиж, 4 метр хашаа шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11.07-ны өдрийн 18:12 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 18:17 цагт очиж, 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 11.08-ны өдрийн 01:44 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 01:52 цагт очиж, 15х30 метрийн хэмжээтэй гараашын дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Завхан аймгийн Нөмрөг сумын Хайрхан багийн “Салааны гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 38 км-т/ тус сумын харьяат иргэн Э /40 настай, эрэгтэй/ 10.29-ний өдрийн 20:00 цагийн орчим мотоцикльтой явж байгаад эхнэр Ж-тай утсаар холбогдон “Тэлмэн” нуурын хажууд элсэнд суугаад явж болохгүй байна гэж хэлээд сураггүй болсон тухай дуудлагыг 11.01-ны өдрийн 17:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, Увс аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, ар гэрийн 26 хүн, нийт 44 хүн, 8 техник хэрэгсэлтэй, 3 завьтайгаар 11.07-ны өдөр “Тэлмэн” нууранд 100х175 метр талбайн мөсийг зүсэж, усны гүнд хайгуул хийж, нуурын эргээс 335 метр, мотоцикл олдсон газраас зүүн урд зүгт 55 метрийн зайд /Ө-48047’26’’, У-97009’57’’/, 1.20 метрийн гүнээс мөн өдрийн 14:30 цагт иргэн Э-гийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Бусад: Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороо, ‘’Оршихийн нуур’’-ын  ‘’Дэнжийн мөлхөө’’ гэдэг газар уурхайд 2 иргэн агааргүйдэж унасан гэсэн дуудлагыг 11.07-ны өдрийн 11:53 цагт хүлээн авч Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн Аврах тусгай салбарын 25 алба хаагч, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн 5 алба хаагч, нийт 30 алба хаагч, 4 техник хэрэгсэлтэйгээр 7 км замыг туулан 12:02 цагт очиж, /75 градусын налуутай, улнаас тааз хүртэл 1.0 метр өндөр, амнаас ажлын мөргөцөг хүртэл нийт 45 метрийн гүн, малталтын өргөн 0.9 метр, уурхайн агаарын найрлага дахь хүчилтөрөгч 11 хувь, агааржуулалтын хоолой нь ажлын мөргөцгөөс 15 метрийн зайтай/ 45 метрийн гүнд ажиллаж байсан Дорнод аймгийн харьяат иргэн Г /50 настай, эрэгтэй/ агааргүйдэж нас барсан тул цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад, Налайх дүүргийн харьяат иргэн Э /43 настай, эрэгтэй/-г 52 минут ажиллаж эсэн мэнд гарган эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top