Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй.  Алтайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгаар 1-6 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, 0-2 градус дулаан байна.

Төлөв байдал: 10-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, 13-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи 11-нд Алтайн салбар уулсаар, 12-нд баруун аймгуудын нутгаар, 13-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. 13-нд нутгийн баруун хэсгээр хүйтэрнэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.08-ны өдрийн 08:18 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай  8 км зам туулан 08:22 цагт очиж 35 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр багт 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.08-ны өдрийн 10:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг туулан 10:11 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд хашаанд хураалттай хаймар дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 11.08-ны өдрийн 11:58 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 8 км зам туулан 12:10 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.08-ны өдрийн 15:46 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай  7 км зам туулан 15:55 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны “Задгай”-д цоожтой гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.08-ны өдрийн 17:19 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км зам туулан 17:25 цагт  очиж 5 минут ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 11.08-ны өдрийн 18:03 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.5  зам туулан 18:11 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.09-ний өдрийн 00:57 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5.5 км  зам туулан 01:13 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.09-ний өдрийн 05:19 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 20 км зам туулан  05:42 цагт очиж  40 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Баянголын гүүр” гэдэг газар хураалттай 2000 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 11.08-ны өдрийн 17:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 20 км зам туулан 18:05 цагт очиж, 11 цаг ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top