Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгаар 3-8 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, 2-4 градус дулаан байна.

Төлөв байдал: 11-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, 12-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, 14-нд нутгийн зүүн хагаст цас орно. Салхи 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, 12-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 12-нд баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, “Баянхошуу”-ны эмнэлэг 3 дугаар амбулаторийн зоорийн давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 11.09-ний өдрийн 17:11 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 17:16 цагт очиж, хураалттай барилгын материал шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 11.09-ний өдрийн 15:30 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг туулан 15:33 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн Булагийн 2-8 тоотод /Сумын төвөөс баруун урд зүгт 48 км-т/ 2 давхар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.09-ний өдрийн 20:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 21:58 цагт  очиж, 8×10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 3 цаг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11.09-ний өдрийн 20:33 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 20:40 цагт очиж, 10х12 метрийн хэмжээтэй 2 давхар нийтийн байрны 3х4 метрийн хэмжээтэй үүдний амбаарын таазны хэсэг шатаж 10 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.10-ны өдрийн 01:12 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 01:22 цагт очиж, 10х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.10-ны өдрийн 02:40 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 1 км замыг туулан 02:44 цагт очиж, 5 ханатай гэр эд хогшлын хамт шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.09-ний өдрийн 23:51 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 23:58 цагт очиж, 15х7 метрийн хэмжээтэй 2 давхар нийтийн байрны 2 дугаар давхрын хана шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

3.Байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 7 дугаар багийн“ Хөх толгой” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 28 км-т, Ө-47064’00”, У-90068’00”/ 11.10-ны өдрийн 01:20 цагт 3.93 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 01:27 цагт ООГСХ-ээс утсаар мэдээлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Дэлүүн сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт багийн “Зайрмагтайн хөндий” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 45 км-т/ “Норд бенз” загварын /85 тонн/ ачааны автомашинд тээвэрлэж явсан нүүрсний хаягдал шаврыг буулгах гэж байгаад жолооч нь шаварт дарагдаж осолдсон тухай дуудлагыг 11.09-ний өдрийн 21:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 57 км замыг туулан 23:15 цагт очиж, 1 цаг 54 минут ажиллаж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат иргэн С /30 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top