Алба хаагчдын ажил үүрэг гүйцэтгэх, бие бялдарын бэлэн байдал, биеийн тамир, спортоор хичээллэх идэвхи сонирхлыг өрнүүлэх зорилгоор Баруун бүсийн аварга шалгаруулах спортын олон төрөлт тэмцээнийг Ховд аймгийн Онцгой байдлын газарт зохион байгууллаа.
Тэмцээнд Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай, Ховд аймгийн Онцгой байдлын газруудын эрэгтэй, эмэгтэй багийн нийт 5 багийн 170 гаруй тамирчин оролцож, гар бөмбөг, сагсан бөмбөг, олс таталт гэсэн төрлүүдээр хурд хүч авхаалж, самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.
Сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэй төрөлд нэгдүгээр байранд Увс аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид, хоёрдугаар байранд Ховд аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид, гуравдугаар байранд Завхан аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид шалгарсан бол эмэгтэй төрөлд нэгдүгээр байранд Ховд аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид, хоёрдугаар байранд Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид, гуравдугаар байранд Увс аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид тус тус шалгарлаа.
Гар бөмбөгийн эрэгтэй төрөлд нэгдүгээр байрыг Завхан аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид, хоёрдугаар байрыг Ховд аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид, гуравдугаар байрыг Баян-Өлгий Онцгой байдлын газрын баг тамирчид эзэлсэн бол эмэгтэй төрөлд нэгдүгээр байранд Говь-алтай аймгийн Онцгой байдлын газар, хоёрдугаар байранд Завхан аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид, гуравдугаар байранд Ховд аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид тус тус шалгарсан байна.
Харин олс таталтын төрөлд нэгдүгээр байранд Увс аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид, хоёрдугаар байранд Ховд аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид, гуравдугаар байранд Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид тус тус шалгарчээ.
Түүнчлэн нийлбэр дүнгээр гуравдугаар байранд Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид, хоёрдугаар байранд Увс аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид, нэгдүгээр байранд Ховд аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид тэргүүлж, Баруун бүсийн спортын аваргаар тодорлоо гэж Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээлээ