Тендерийн урилга – G003- Гал түймэртэй тэмцэх багаж, хэрэгсэл

sitend-logo-702x336.jpg

Огноо: 2018 оны 11-р сарын 12

Зээлийн дугаар ба нэр: Буцалтгүй тусламж МОН (9187)- Зуд болон Ой, Хээрийн Түймэртэй тэмцэх Олон Нийтийн Чадавхийг Бэхжүүлэх Төсөл

Гэрээний дугаар ба нэр: G003- Гал түймэртэй тэмцэх багаж, хэрэгсэл

 Тендер хүлээн авах эцсийн огноо ба цаг: 2018 оны 12-р сарын 14-ний өдрийн 11:00 цаг (Улаанбаатарын цагаар)

  1. Монгол улс Азийн Хөгжлийн Банк (АХБ)-аар дамжуулан Ядуурлыг бууруулах Япон сангийн буцалтгүй тусламжаар МОН 9187 “ Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Онцгой Байдлын Ерөнхий Газар нь АХБ-ны эрх бүхий орны  тендерт оролцогчдод  Гал түймэртэй тэмцэх багаж, хэрэгсэл нийлүүлэх  нээлттэй тендер зарлаж байна.
  2. Онцгой Байдлын Ерөнхий Газар эрх бүхий тендерт оролцогчдоос G003 багцын дугаартай – Гал түймэртэй тэмцэх багаж хэрэгсэл нийлүүлэх битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
  3. Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтыг АХБ-ны нэг шаттай, нэг дугтуйт горимын дагуу явуулах бөгөөд эрх бүхий орны харьяат нийт тендерт оролцогчдод нээлттэй байна.
  4. Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь доорх хаягаар нэмэлт мэдээллийг ажлын өдөр 10:00- 16:00 цагын хооронд хүрэлцэн ирж тендерийн баримт бичигтэй танилцаж болно.
  5. Сонирхсон тендерт оролцогч нь заасан хаягт хандан бичгээр хүсэлтээ гаргаж, 50,000 (тавин мянга) төгрөгийн хураамжийг төлснөөр Монгол хэл дээр бэлтгэгдсэн тендерийн баримт бичгийг худалдан авч болно. Төлбөрийг дараах дансанд хийнэ. Банк: Төрийн банк

Дансны нэр: ОБЕГ.ЗБӨХТТОНЧБТөсөлGRANT9187

Дансны дугаар: 100900031014

  1. Тендерийг 2018 оны 12-р сарын 14-ны өдрийн 11:00 цагаас өмнө дараах хаягаар ирүүлнэ. Тендерийн хамт тендерийн баталгааг ирүүлнэ. Дурдсан хугацаанаас хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана. Сонирхсон тендерт оролцогч тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар хүрэлцэн ирж авна уу

Тендерийн  нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.

Хаяг: Онцгой Байдлын Ерөнхий Газар

Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх төсөл

Сүхбаатар дүүрэг, Партизаны гудамж -6

4-р давхар, 411 тоот

Утас: 70139187

Факс: 70129187

Цахим шуудан: crdf.procurement@gmail.com

scroll to top