Өнгөрсөн хоногт: Сүхбаатар аймгийн нутгаар бага зэрэг цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос 4-9 м/с, 8-10 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн зарим газраар, 18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 17-нд зарим газраар, 18-нд Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
2.Гал түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ийн нам даралтын зуухны барилга шатаж байна гэсэн дуудлагыг 11.14-ний өдрийн 06:13 цагт хүлээн авч Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 10.5 км зам туулан 06:24 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багт уламжлалт анагаах ухааны эмнэлгийн хашаанд 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.14-ны өдрийн 21:53 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 15 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 500 метр зам туулан 21:55 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.14-ний өдрийн 09:14 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6.5 км зам туулан 09:25 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.14-ний өдрийн 12:47 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 11 км зам туулан 13:00 цагт цагт очиж 35 минут ажиллаж унтраасан.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багт иргэн Б-гийн эзэмшлийн “JWL-621” загварын эксковатор шатаж байна гэсэн дуудлагыг 11.14-ний өдрийн 12:29 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 5 алба хаагч, 2 автомашинтай 1 км зам туулан 12:30 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд 10х18 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.14-ний өдрийн 16:54 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 5.5 км зам туулан 17:02 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11.14-ний өдрийн 17:36 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км зам туулан 17:48 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Боргүвээ багт 13х6 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.14-ний өдрийн 23:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6 км зам туулан 23:40 цагт очиж 1 цаг ажиллаж унтраасан.
3.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Усны осол /эрэн хайх, аврах/: Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Багануур багийн нутаг “Хар” нууранд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 110 км-т/ Улиастай сумын Жинст багийн харьяат иргэн Ж /48 настай, эрэгтэй/ загас барихаар 11.12-ны өдрийн 13:00 цагийн орчим завьтай яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.12-ны өдрийн 19:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, Цагдаагийн газрын 2 алба хаагч, сумын Засаг даргын Тамгын газрын 5 ажилтан, нийт ар гэрийн 15 хүн, нийт 29 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр 11.14-ний өдрийн байдлаар анх тор тавьсан байж болзошгүй газраас 5 км тойрогт нуурын усанд, нуурын эргээр 2 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:30 цагт түр зогсоосон. 11.15-ны өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР