Эрдэм шинжилгээний бага хуралд тэргүүлэв

46447730_696428930723310_7924301440934215680_n.jpg

   Төрийн тусгай алба хаагчдын эмнэлгээс зохион байгуулсан “Нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын нэгдүгээр байранд ОБЕГ-ын харьяа “Давтан сургалт сэргээн заслын төв”-ийн хөдөлгөөн засалч, дэд ахлагч Г.Номин-Эрдэнэ “Компьютерийн гар дээр ажиллах үед булчингийн чангаралд нөлөөлөх хүчин зүйл”  илтгэлээр, гуравдугаар байранд  мөн тус төвийн сувилагч Л.Бадамханд “Онцгой байдлын алба хаагчдын бие бялдрын түвшинд үнэлгээ хийсэн судалгаа” илтгэлээр тус тус шалгарлаа.

 Хоёрдахь жилдээ зохион байгуулагдсан тус эрдэм шинжилгээний хурлын нэгдүгээр шатны шалгаруулалтад ОБЕГ, ШШГЕГ, ЦЕГ, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, Цэргийн нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн СХД-ийн  нэгдсэн эмнэлэг зэрэг 10 гаруй байгууллагын мэргэжилтнүүдээс нийт  30 илтгэл ирүүлсэн байна.

 Эдгээр илтгэлүүдээс хоёрдугаар шатанд 12 илтгэлийг шалгаруулан, шилдгүүдээ тодруулсан нь  энэ юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top