Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудийн нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун зүгийн нутгаар хойноос бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с. Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 11-16 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, говийн бүс нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. 4-6 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун болон  төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 17-нд зарим газраар, 19-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 20-нд говь, тал хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгины амралтын хойд талд хашаанд хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 11.15-ны өдрийн 14:21 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 31,5 км зам туулан 15:09 цагт очиж, 1 цаг, 20 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд үүдний амбаар шатаж байна гэсэн дуудлагыг иргэн 11.15-ны өдрийн 13:30 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 4 км зам туулан 13:38 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багт эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 11.15-ны өдрийн 13:57 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 2,3 км зам туулан 14:00 цагт очиж, 35 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.15-ны өдрийн 15:19 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 4 км зам туулан 15:23 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Санзай”-н зусланд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.15-ны өдрийн 19:21 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 29 км зам туулан 19:52 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” ОУХТ-ын өргөтгөлд иргэн М-ийн эзэмшлийн “Хьюндай гоулд” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.15-ны өдрийн 18:11 цагт хүлээн авч Чингэлтэй  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 6,5 км зам туулан 18:27 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Д /42 настай, эрэгтэй/ түлэгдэж гэмтсэн.

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.15-ны өдрийн 20:17 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 5,5 км зам туулан 20:30 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.15-ны өдрийн 19:11 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 1,5 км зам туулан 19:15 цагт очиж, 1 цаг 57 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.16-ны өдрийн 03:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 5 км зам туулан 03:34 цагт очиж, 1 цаг, 40 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

 

Усны осол /эрэн хайх, аврах/Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Багануур багийн нутаг “Хар” нууранд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 110 км-т/  Улиастай сумын Жинст багийн харьяат иргэн Ж /48 настай, эрэгтэй/ загас барихаар 11.12-ны өдрийн 13:00 цагийн орчим завьтай яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.12-ны өдрийн 19:43 цагт  хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Цагдаагийн газрын 1 алба хаагч, сумын Засаг даргын Тамгын газрын 6 ажилтан, “Баян-Айраг Эксплорейшн” ХХК-ийн аврах бүлгийн 4 хүн, ар гэрийн 15 хүн, нийт 38 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр 11.15-ний өдрийн байдлаар анх тор тавьсан байж болзошгүй газраас 5 км тойрогт, нуурын эргээр 15 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:25 цагт түр зогсоосон. 11.16-ны өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ.

Бусад: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд нүхэн жорлонд ураг унасан гаргах боломжгүй байна гэсэн дуудлагыг 11.15-ны өдрийн 15:07 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын  Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 9,5 км зам туулан 15:40 цагт очиж, 15 минут ажиллаж, иргэн Д /29 настай, эмэгтэй/-ны ургийг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top