“Бүгд хамтдаа” сурталчилгааны жагсаал зохион байгууллаа

45237252_2528169277223493_7376116232161853440_n.jpg

 НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс болзошгүй гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх “Бүгд хамтдаа”  сурталчилгааны жагсаалыг зохион байгууллаа.

   Арга хэмжээнд дүүргийн гамшгаас хамгаалах сайн дурын хэсгийнхэн, Улаанбаатар Эрдэм их сургууль, Соёл урлагийн их сургуулийн оюутнууд зэрэг  80 гаруй хүн оролцож, ард иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг олгох жагсаалд нэгдсэн юм.

  Энэхүү сурталчилгааны жагсаалыг Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд таниулах, гамшиг осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгууллаа гэж НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top