Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас баруун хойш эргэж 6-11 м/с. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 16-21 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүсийн нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж 5-10 м/с. 9-11 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 20-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 20,21-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Хугацааны дунд үеэс нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч суларна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багт үйл ажиллагаа явуулдаг иргэн Б-гийн эзэмшлийн дэлгүүрийн барилга шатаж байна гэсэн дуудлагыг 11.18-ны өдрийн 06:43 цагт хүлээн авч Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 30 км зам туулан 07:05 цагт очиж, 1 цаг, 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороонд нийтийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 11.18-ны өдрийн 13:18 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 5 км зам туулан 13:31 цагт очиж, 2 цаг ажиллаж унтраасан. Нэмэлт дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар ажилласан. /Уг гал түймэрт 3 айлын хана, тааз, эд хогшил, граж, хураалттай байсан 2 ширхэг гэр, “Зил-130” загварын автомашины тэвш, кабин бусад эд хогшил шатсан/.

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.18-ны өдрийн 14:23 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 9 км зам туулан 14:36 цагт очиж, 1 цаг ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Салхит”-ын задгайд сендвичин барилгын галлагааны өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 11.18-ны өдрийн 16:10 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 7 км зам туулан 16:21 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан. Нэмэлт дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар ажилласан.

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, “Жамсран” уулын урд талд автозамын зорчих хэсэгт зам тээврийн осол гарч иргэн Б-гийн эзэмшлийн “Тоёото-Ист” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.18-ны өдрийн 17:36 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 8 км зам туулан 17:50 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан. /Уг зам тээврийн осолд гэмтэж, бэртсэн иргэн Б /45 настай, эрэгтэй/, Н /58 настай, эрэгтэй/, Н /42 настай, эрэгтэй/, Т /58 настай, эрэгтэй/, Б /48 настай, эрэгтэй/ нарт анхны тусламж үзүүлж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн/.

Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11.18-ны өдрийн 18:10 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 3.5 км зам туулан 18:19 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

3.Зам, тээврийн осол:

Авто замын осол: Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Хоолт”-ын давааны хойд талд автозамын зорчих хэсэгт зам, тээврийн осол гарч автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 11:18-ны өдрийн 22:03 цагт хүлээн авч Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 11 км зам туулан 22:22 цагт очиход иргэн Б-гийн эзэмшлийн “Форд-Ланд” загварын автомашин, иргэн Э-гийн эзэмшлийн “Тоёото-Иксум” загварын автомашинтай мөргөлдөж, Э /28 настай, эмэгтэй/, Г /15 настай, эрэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг гаргаж, анхны тусламж үзүүлсэн. Ухаангүй нэр, нас нь тодорхойгүй эрэгтэй, зорчигч Т /9 настай, эрэгтэй/, Э /2 настай, эмэгтэй/ нарыг дүүргийн  нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Багануур багийн нутаг “Хар” нууранд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 110 км-т/  Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Багануур багийн  “Хар” нууранд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 110 км-т/ Улиастай сумын Жинст багийн харьяат иргэн Ж /48 настай, эрэгтэй/, Довцог багийн харьяат иргэн Н /44 настай, эрэгтэй/ нар загас барихаар 11.12-ны өдрийн 13:00 цагийн орчим завьтай явж байгаад иргэн Ж живсэн тухай дуудлагыг 11.12-ны өдрийн 19:43 цагт хүлээн авч “Хар” нуурын 99 орчим хувь нь 15-20 см зузаан мөстөж, хөлдсөн бөгөөд 11.18-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, сумын Засаг даргын Тамгын газрын 19 ажилтан, ар гэрийн 21 хүн, нийт 52 хүн, 7 автомашин, 2 завьтайгаар мөсөн дээр 2 км-ын радиусд 55 ширхэг нүх гаргаж, 11.13-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хугацаанд эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж 17:55 цагт зогсоосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top