Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Говь-Алтай аймгийн нутгаар бага зэрэг цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с. Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 12-17 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүсийн нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруунаас 6-11 м/с, 7-9 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 19-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд нутгийн төв хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 19-21-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус , өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байшин, граж, “Кровн” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 07:32 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 16 км зам туулан 07:51 цагт очиж 1 цаг ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт багш нарын байрны өрөөний шал шатаж байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 12:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 12:50 цагт очиж, 21 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд гэр шатсаны улмаас хажууд нь байсан цоожтой 5 ханатай гэр хайрагдан шатаж байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 16:08 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км зам туулан 16:15 цагт очиж 15 минутажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 07:58 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай  6 км зам туулан 08:07 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 17:27 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан 17:40 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

3.Зам, тээврийн осол:

Авто замын осол: Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн “Хуурай-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 75 км-т, сумын төвөөс урд зүгт 45 км-т/ 2 суудлын автомашин мөргөлдөж 2 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 10:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төв-Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 6 зорчигчтой “Пропокс” загварын суудлын автомашин, Архангай аймгийн Эрдэнэбулган сум-Өндөр-Улаан сумын чиглэлд зорчиж явсан 3 зорчигчтой “Ланд курузер-80” загварын суудлын автомашинтай мөргөлдөж Завхан аймгийн Улиастай сумын харьяат иргэн Д /56 настай, эмэгтэй/, Б /56 настай, эрэгтэй/, Ж /34 настай, эрэгтэй/, Е /5 настай, эрэгтэй/ нар гэмтсэн байсныг аймгийн Нэгдсэн эмнэлэгт, иргэн Ц /68 настай, эмэгтэй/, Б /34 настай, эрэгтэй/ нар автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багт тус сумын харьяат иргэн М /82 настай, эрэгтэй/ 11.17-ны өдрийн 13:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.18-ны өдрийн 06:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, Цагдаагийн газрын 1 алба хаагч,  ар гэрийн 7 хүн, нийт 14 хүн, 3 автомашинтайгаар 11.18-ны өдрийн 07:20 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Усны осол /эрэн хайх, аврах/Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Багануур багийн нутаг “Хар” нууранд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 110 км-т/  Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Багануур багийн  “Хар” нууранд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 110 км-т/ Улиастай сумын Жинст багийн харьяат иргэн Ж /48 настай, эрэгтэй/, Довцог багийн харьяат иргэн Н /44 настай, эрэгтэй/ нар загас барихаар 11.12-ны өдрийн 13:00 цагийн орчим завьтай явж байгаад иргэн Ж живсэн тухай дуудлагыг 11.12-ны өдрийн 19:43 цагт хүлээн авч Хар нуурын 99 орчим хувьд 5-20 см зузаан мөс хөлдсөн бөгөөд 11.17-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, тус сумын Засаг даргын Тамгын газрын 18 ажилтан, ар гэрийн 22 хүн, Мөн “Баян-айраг-Эксплорэйшн” ХХК-ийн аврах бүлгийн 4 алба хаагч, нийт 56 хүн, 9 автомашин, 3 завьтайгаар 2 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг “Их-Авгаш” арал дээр явганаар 25 км-т, 2 дугаар бүлэг завиар нуурын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:00 цагт түр зогсоосон. 11.18-ны өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ.

Бусад: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд иргэн Ч-гийн хашаанд 2 м гүнтэй нүхэн жорлонд  нярай хүүхдийн цогцос байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 11:45 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж 12:03 цагт 7-8 сартай нярай хүүхдийн цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижиүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд иргэн Б-гийн охин А /7 настай , эмэгтэй/ баруун хөлөө паарны завсар хавчуулсан тухай дуудлагыг 11.17-ны өдрийн 13:09 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж 13:21 цагт А /7 настай, эмэгтэй/ -гийн баруун хөлийг гаргаж ээж Б-д шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд “Улиастай”-н голын усанд 3 зорчигчтой, 1 автомашин суусан тухай дуудлагыг 11.17-ны өдрийн 21:01 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж “Портер” загварын ачааны автомашин усанд суусан байсныг 21:29 цагт татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top