Цаг агаар эрс хүйтэрч, халаалт галлагаа эхэлсэнтэй холбогдуулан иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, гэрийн цахилгаан шугамын ачааллыг хэтрүүлэх, пийшин, зуухны буруу галлагаа зэргээс шалтгаалан ахуйн гал түймрийн дуудлага эрс ихсэх хандлагатай байна. Иймд:
Иргэн Та
- Галын аюулгүйн дүрэм зааврыг чанд сахиж биелүүлж
- Тамхи, шүдэнзийнхээ галыг бүрэн гүйцэд унтраах
- Галтай үнс, нурмыг ил задгай асгахгүй байх
- Пийшин зуухны галлагаа болон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт угсралтын дүрэм зааврыг зөрчихгүй байх
- Гэрийн цахилгаан шугамын ачааллыг хэтрүүлж хэрэглэхгүй байх
- Бага насны хүүхдийг харж хандах, асрах хүнгүй орхихгүй байж болзошгүй эрсдлээс амь нас, эрүүл мэндээ хамгаалахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.