Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с. Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, 7-9 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 22-нд Хангайн уулархаг нутгаар, 23-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас, 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 24-нд  Алтайн салбар уулсаар, 25-нд нутгийн баруун хагаст 18-20 м/с хүртэл  ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. 25-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд иргэн Г-гийн эзэмшлийн “Исузу Порворд” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.20-ны өдрийн 14:09 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км зам туулан 14:09 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд иргэн Б-гийн эзэмшлийн “Портер” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.20-ны өдрийн 12:37 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км зам туулан 12:41 цагт  очиж 15 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны “Задгай”-д хашаанд хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 11.20-ны 15:10 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 8 км зам туулан 15:19 цагт очиж 15  минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Улиастай сумын Жинст  багт хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 11.20-ны өдрийн 17:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км зам туулан 17:04 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

Багануур дүүргийн 5 дугаар хорооны “Задгай”-д амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11.20-ны өдрийн 18:45 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км зам туулан 18:50 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.20-ны өдрийн 23:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 7алба хаагч, 2 автомашинтай 1.5 км зам туулан 23:14 цагт очиж 1 цаг 37 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт тус сумын харьяат иргэн Э /40 настай, эрэгтэй/, М /6 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.21-ний өдрийн 00:00 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 00:08 цагт очиж 55 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт тус дүүргийн харьяат иргэн О /30 настай, эмэгтэй/, Э /12 настай, эмэгтэй/, Г /9 настай, эрэгтэй/ нар бага зэрэг түлэгдсэн байсныг ЯТТТ-д шилжүүлэн өгсөн.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Билүүт багт амбаар, хөрзөн шатаж байна гэсэн дуудлагыг 11.21-ний өдрийн 04:17 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1 км зам туулан 04:20 цагт очиж 2 цаг 20 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top