Шилдгээр шалгарсан сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргалаа

46353061_272192726833889_2045312457701851136_n-1-620x330.jpg

     НОБГ-ын Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвөөс “Нийслэлийн гар зургийн XI олимпиад”-д шалгарсан сурагчдын бүтээлээр “Аюулгүй амьдрах ухаан” сэдвийн хүрээнд үзэсгэлэн гаргалаа.

    Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан гар зургийн уралдаанд нийслэлийн ерөнхий боловсролын 2300 гаруй сурагч бүтээлээ ирүүлснээс  150 сурагчийн бүтээлийг шилдгээр шалгаруулжээ.

    Шалгарсан сурагчдын бүтээлээр “Хүүхдийн урлан бүтээх төв”-д үзэсгэлэн гаргаж, олон нийтэд танилцуулахын зэрэгцээ зургийн цомгоор эмхэтгэл гарган олны хүртээл болгоод байна гэж НОБГ-ын Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвөөс мэдээллээ.

scroll to top