Нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн 2018 оны ажлыг дүгнэх шалгалт явагдаж байна

received_1951794168449406-1.jpeg

  Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын “Жилийн эцсийн ажил дүгнэх шалгалтыг зохион байгуулах тухай” А/124 дүгээр тушаалаар нийслэлийн Онцгой байдлын газрын бүтцийн нэгжийн жилийн эцсийн ажлын үйл ажиллагааг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөх ажлыг зохион байгуулж байна.

    Шалгалтад дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсүүд болон нийслэлийн Аврах анги-105, Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн алба хаагчид хамрагдаж, 2018 оны  ажлын үр дүн, үзүүлэлтээ шалгуулж байгаа юм.

   Ажлын хэсгийн ахлагчаар НОБГ-ын дэд дарга, хошууч Б.Мягмардорж ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top