Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас 6-11 м/с. Дархадын хотгороор 19-24 градус, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 11-16 градус, Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. 5-7 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд нутгийн баруун хагаст 18-20 м/с, зарим үед 24 м/с, 26-нд нутгийн зүүн хагаст 16-18 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. 25-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.21-ний өдрийн 10:21 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 1 км зам туулан 10:24 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Налайх дүүргийн 1 дүгээр хороонд иргэн А-гийн эзэмшлийн “Ниссан-Теана” загварын  автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.21-ний өдрийн 10:46 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 3 км зам туулан 10:50 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Аягын-Өвөр” гэдэг газар иргэн Б-гийн эзэмшлийн “Ниссан-Санни” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.21-ний өдрийн 14:03 цагт хүлээн авч Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 39 км зам туулан 14:35 цагт очиход уг автомашин бүрэн шатсан байсан.

Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.21-ний өдрийн 14:52 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 1 км зам туулан 14:59 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.21-ний өдрийн 15:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 3,5 км зам туулан 15:42 цагт очиж, 35 минут ажиллаж унтраасан. /Уг гал түймэрт иргэн Х /58 настай, эрэгтэй/ нас барсан, цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багт цахилгаан хуваарилах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 11.22-ны өдрийн 00:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 6 км зам туулан 00:57 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт граж, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11.22-ны өдрийн 02:19 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 7 км зам туулан 02:30 цагт очиж, 12 минут ажиллаж, унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд граж, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11.22-ны өдрийн 02:31 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 3 км зам туулан 02:40 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Увс аймгийн Улаангом сумын Чандмань багийн “Улаан толгой”-н голд /сумын төвөөс баруун хойд зүгт 9 км-т/ Тариалан сумын Хархираа багийн харьяат иргэн О, Ц нар 21:20 цагийн орчим 44 ямаа, 14 хонь, нийт 58 бог мал тууж яваад голын мөс цөмөрч мал нь орсон тухай дуудлагыг 11.21-ний өдрийн 21:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр 22:40 цагт очиж, 30 минут ажиллаж, хорогдсон 56 бог малын сэг зэмийг гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top