Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр эрдэмтэн, судлаачид хэлэлцүүлэг өрнүүлнэ

-хурал.jpg

  Шинжлэх ухааны ажилтны  өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс жил бүр эрдэмтэн судлаач, салбарын алба хаагчдын хүрээнд эрдэм шинжилгээний хурлыг жил бүр зохион байгуулдаг  уламжлалтай.

 Энэ жил  “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа, салбар хоорондын уялдаа холбоо” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг маргааш буюу 2018 оны 11 дүгээр сарын 23-нд зохион байгуулах гэж байна.

  Эрдэм шинжилгээний хурал нь гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаан дахь салбар хоорондын уялдаа холбоо, түүний өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, цаашид сайжруулах арга замыг шинжлэх ухааны үндэстэй дэвшүүлэн тавьж, хамтран хэлэлцэх, хурлын үр дүнд тулгуурлан холбогдох талуудад санал, зөвлөмж гаргах зорилготой юм.

  Хуралд ОБЕГ, Нийслэлийн ЗДТГ, захирагчийн ажлын алба, гамшгаас хамгаалах улсын албад, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны төвүүд болон олон улсын болон хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын нийт 130 гаруй эрдэмтэн, судлаач оролцоно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

scroll to top