ОБЕГ-ын Ахмадын хорооноос 2014 онд зохион байгуулсан үйл ажиллагаа

2014.01.10

Хорооны удирдах зөлөлийн хурал:

Онцгой байдлын ерөнхий газрын Ахмадын хорооны удирдах зөвлөлийн 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хурлаар Ахмадын хорооноос 2014 онд зохион байгуулах арга хэмжээний календарчилсан төлөвлөгөө гаргаж батлуулан мөрдөв.

Мөн 2014 онд ОБЕГ-ын  Ахмадын сан болон Ахмадын хорооны хуримтлалын дансанд төвлөрсөн хөрөнгийг зарцуулах арга хэмжээний төслийг хэлэлцэж баталсан болно.

2014.01.11
Цасны баяр.

Монгол Улсад Галын багууллага үүсэн байгуулагдсаны 92 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын Ахмадын хорооны ахмад настан 50 гаруй хүн Хандгайт дахь цаны бааазад болсон цасны баярт оролцов.

Цасны баярын арга хэмжээний үеэр олс татах, цана чаргаар гулгах, чөлөөт бүжгийн тэмцээн явуулав. ОБЕГ-ын Авто баазаас Паз автобусаар үйлчилсэн болно.

 

2014-01-25

Хүндэтгэл үзүүлэв.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2014 оны А/3 дугаар тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын Ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх, 80 нас хүрч байгаа ахмад настнуудын хөдөлмөрийн алдар тэмдэглэх өдөрлөгийн арга хэмжээг 2014 оны 1-р сарын 25-ны өдөр  зохион байгуулав.

Хүндэтгэл үзүүлэх, хөдөлмөрийн алдар тэмдэглэх арга хэмжээнд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж, Дэд дарга онцгой байдлын хурандаа Т.Бадрал, ОББ-ын ахмадын холбооны тэргүүн Д.Хишигбаатар болон Онцгой байдлын ерөнхий газрын ахмадын хорооны гишүүд 190 хүн оролцов.

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр 80 настай Г.Махбариад. Ж.Амаржаргал, С.Жавзмаа нарын Ахмадын алдар тэмдэглэж Ахмадын алдарын тууз зүүж өгч, Ахмадын хорооны “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнав.

Мөн Ахмадын хорооны гишүүн Г.Махбариадыг МАХ-ны хүндэт тэмдэгээр, Ахмад настан Ж,Амаржаргал, С.Жавмаа нарыг Онцгой байдлын албаны төлөө 1-р зэргийн тэмдэгээр тус тус шагнаж урамшуулав.

ОБЕГ-ын Ахмадын хорооны гишүүн 80,70, 60 нас хүрч байгаа ахмадуудад ОБЕГ-ын даргаас хүндэтгэл үзүүлж хадаг, мөнгөн шагнал гардуулж, нийт ахмадуудад гарын бэлэг гардуулах арга хэмжээг зохион байгуулав.

Хүндэтгэл. Хөдөлмөрийн алдар тэмдэглэх арга хэмжээний үеэр Аврах тусгай ангийн үлээвэр хөгжмийн хамт олон Ахмадын хорооны дэргэдэх Онцгой аялгуу хамтлагын уран сайханчдын тоглолтоор ахмадуудад ая дууны мэндчилгээ хүргэж үйлчлэв.

 

2014.02.22

Оны аварга тодров.

Онцгой байдлын ерөнхий газрын ахмадын хорооны  гишүүдийн дунд Шатар, Даамын 2014 оны аварга шалгаруулах тэмцээнийг Аврагч спорт хороон дээр зохион байгуулав.

Шатрын тэмцээнд 22 ахмад настан оролцож 1-р байрын Ахмад настан С.Цогтбаатар, 2-р байрыг өндөр настан Д.Хорлоо, 3-р байрыг Ахмад настан Д.Ганболд нар эзэзлж Ахмадын хорооны “Өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнагдав.

Даамын тэмцээнд 18 ахмад настан оролцож 1-р байрыг Ч.Ганбаатар, 2-р байрыг Ц.Батбаяр, 3-р байрыг О.Ганхуяг нар тус тус эзэлж Ахмадын хорооны Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдсан байна.

 

2014.02.28

Иргэний хамгаалалтын 50 жилийн ой.

Олон улсын иргэний хамгаалалтын өдөр, Монгол улсад иргэний хамгаалалтын байгууллага үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан  Гамшиг судлалын хүрээлэнтэй хамтран онол практикийн бага хурал зохион байгуулав.

Онол драктикийн бага хуралд ОБЕГ-ын дарга, даргын зөвлөлийн гишүүд, алба хаагчид, Иргэний хамгаалалтын ахмад ажилтнууд оролцов.

Онол практикийн бага хурлыг Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал доктор Б.Баяржаргал удирдаж “Иргэний хамгаалалт ба урьдчилан сэргийлэх соёлыг төлөвшүүлж, аюулгүй нийгмийг бий болгох нь” сэдвээр доктор профессор бэлтгэл хурандаа П.Дамдин үндсэн илтгэл тавьж Олон улсын иргэний хамгаалалтын тухай сэдвээр ГСХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан доктор Хошууч Сэржмядаг, Иргэний хамгаалалт ба Тероризм сэдвээр  БХИС-ийн дэд захирал хурандаа Пүрэвдорж нар илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Илтгэлтэй холбогдуудлан ахмад, залуу үеийн төлөөлөл олон хүн үг хэлж санал гаргав. Онол практикин бага хуралд оролцогсодоос уриалга гаргав.

2014.03.07

Олон улсын эмэгтэйчүүдийн баяр
Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан ОБЕГ-ын Ахмад настан эмэгтэйчүүдийн дунд “Эхчүүдийн алдар” сэдэвт өдөрлөг зохион байгуулж Амтат салат, Амтат хоол  бэлтгэх уралдаан зохион байгуулж дүгнэв.

Тэмцээний эхний байр эзэлсэн ахмад настнуудыг Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.

Өдөрлөгийн ажиллагаанд оролцсон Ахмад настан эмэгтэйчүүдэд дурсгалын зүйл гардуулав.

2014-03-29

Уралдаан тэмцээн.

Онцгой байдлын байгууллагын 10 жилийн ойн нэрэмжит шагай харвалт, ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээнд Ахмадын хорооноос оролцох тамирчдыг шалгаруулах зорилгоор ОБЕГ-ын Ахмадын хорооны гишүүдийн дунд Шагай харвалт, ширээний теннисний  тэмцээнийг 2014 ны 03 угаар сарын 29-ний өдөр зохион байгуулав.

Тэмцээнд давхардсан тоогоор 30 гаруй ахмад настан оролцож Шагай харвалтын тэмцээнд 1-р байранд О.Ганхуяг, 2-р байранд Ц.Батбаяр, 3-р байранд М.Бямбаноров,  Ширээний теннисний тэмцээнд 1-р байранд У.Батбаяр, 2-р байранд С.Баатарсүрэн, 3-р байранд Д.Цамба нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.

2014-04-05

Тойрон аялал.

Онцгой байдлын ерөнхий газрын Ахмадын хорооны 2014 оны ажлын төлөвлөгөөний дагуу Ханш нээх үеэр Ээж хадын чиглэлд тойрон аялал зохион байгуулж Ахмадын хорооны гишүүн 19 ахмад настан хамрагдав.

Тойрон аялалд ОБЕГ-ын Авто баазаас автобусаар үйлчилж аялалын арга хэмжээнд гишүүд идэвхитэй  оролцлоо.

2014.06.20

Онцгой байдлын албаны 10 жилийн ой.

Онцгой байдлын байгууллагын 10 жилийн ойн арга хэмжээнд Онцгой байдлын бйагууллагын Ахмадын холбооны   төв орон нутгийн хороо, зөвлөл, салбаруудаас 60 гаруй ахмад настан оролцов.

Онцгой байдлын ерөнхий газрын Ахмадын хорооны гишүүн ахмад настан Д.Даваа Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор, Ахмад настан Ц.Банди, Г.Дашдаваа, Д.Батжаргал нар Онцгой байдлын албаны тэргүүний ажилтан цол тэмдэгээр, Ахмад настан С.Дагва, Д.Цэдэндорж, П.Дорж, Ё.Жаргал, Е.Цэрэнпил, А.Аюур, Б.Карл, Л.Сосорбарам, Ж.Хишигжаргал, Г.Цэвэлдулам нар Онцгой байдлын албаны 1-р зэргийн тэмдэгээр тус тус шагнагдлаа.

2014.06.22

 Тойрон аялал.

Онцгой байдлын ерөнхий газрын ахмадын хорооны 2014 оны төлөвлөгөөний дагуу Дорноговь аймгийн хамрын хийдийн чиглэлд тойрон аялал зохион байгуулж ОБЕГ-ын ахмадын хорооны гишүүн  16 хүн оролцлоо.

Дорноговь аймгийн Онцгой байдлын хэлтэсийн хамт олон Тойрон аялалд оролцож байгаа ахмад настнуудыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж, унаа машинаар үйлчилж бүх талын туслалцаа үзүүлсэн явдалд Ахмадууд бид баяртай байна.

2014.07.10

Гавьяат төрлөө.

Монгол Улсын Онцгой байдлын албанд олон жил идэвхи зүтгэл үр бүтээлтэй ажиллаж байсан доктор, профессор бэлтгэл хурандаа Пүрэвийн Дамдинд “Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртээв.

2014-08-28

Ахмад уран сайханчдын амжилт

Азийн орнуудын Ахмад настны соёл урлагийн их наадамд Онцгой байдлын ерөнхий газрын ахмадын  хорооны дэргэдэх “Онцгой аялгуу” хамтлаг зохих бэлтгэл хийж урьдчилсан шалгаруулалтанд тэнцэж, Аймаг нийслэл дүүрэг, БНСУ, Япон улсын бүгд 18 хамтлагаас  3-р байранд шалгарч Цом, өргөмжлөлөөр шагнагдав.

2014 оны 09-р сарын 25

Түшиглэсэн байгууллагын үйл ажиллагаанд мэргэжил,

 арга зүйн туслалцаа үзүүлэх.

Онцгой байдлын байгууллагын Ахмадын байгууллагаас санаачлан бүх аймгийн төвд болон Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн 38  хороонд Гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгаа, судалгааны ажил явуулах чиг үүрэгтэй ажлын хэсгүүдийг Ахмадын хороо, зөвлөлийн гишүүдийн хүчээр зохион байгуулан 9 дүгээр сарын 25-наас эхлэн ажиллуулж байна.

Энэхүү арга хэмжээ нь өндөр мэргжлийн ажлын дадлага туршлагатай ахмад настнууд түшиглэсэн байгууллагын үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, аймаг, нийслэл дүүргийн Онцгой байдлын газар, хэлтсүүдийн залуу боловсон хүчнийг ажил албанд нь сургаж дадлагажуулах, гамшиг осолд өртөж болзошүй баг, хорооны хэмжээнд гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах арга дадлага эзэмшихэд чиглэгдсэн үр дүнтэй арга хэмжээ болно гэж үзэж байна.

2014-10-01

Олон улсын ахмадын баяр.

Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргаас Ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх, Зарим ахмад настны хөдөлмөрийн алдар тэмдэглэх арга хэмжээнд 150 гаруй ахмад настан оролцлоо.

Ахмадын хорооны гишүүд болон Азийн орнуудын олон улсын Ахмад настны соёл урлагийн их наадамд амжилттай оролцсон ахмад уран сайханчдыг ОБЕГ-ын  даргын тушаалаар мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.

ОБЕГ-ын Ахмадын хорооны “Ахмадын алдар хүндэт тэмдэг”-ээр 3, Монголын ахмадын холбооны хүндэт тэмдэгээр 6, Улаанбаатар хотын Ахмадын хорооны хүндэт тэмдэгээр 6 ахмад настанг тус тус шагнаж урамшуулав.

Ахмадын хорооны гишүүн Ахмад багш сурган хүмүүжүүлэгч, Монгол улсын гавьяат дасгалжуулагч, Монгол улсын арслан   бэлтгэл дэд хурандаа Л.Сосолрбарам, Галын аюулаас хамгаалах байгуулагын ахмад ажилтан Ахлах ахлагч А.Аюур, Улсын нөөцийн салбарын ахмад ажилтан Г.Мондоон нарын хөдөлмөрийн алдарыг тэмдэглэж Гавьяат үйлстэн тууз зүүн өгч, амьд цэцгийн баглаа барьж, Ахмадын хорооны Хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урашуулав.

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Аврах тусгай ангийн Үлээвэр хөгжмийн хамтлаг, ОБЕГ-ын Ахмадын хорооны дэргэдэх Онцгой аялгуу хамтлагын уран сайханчид урлагийн тоглолтоор үйлчилж ая дууны мэндчилгээ дэвшүүлэв.

2013.10.05

Тойрон аялал.

Ахмадын хорооны удирдах зөвлөлийн шийдвэрээр Эх орны үзэсгэлэнт газрын нэг болох Дархан хот, Амарбасгалант хийдийн чиглэлд 2014 оны 10 дугаар сарын 4,5 –ны өдрүүдэд тойрон аялал зохион байгулж Ахмадын хорооны гишүүн 10 ахмад настан оролцлоо.

2014.10.13

 Хөнгөлөлт,тусламж үйлчилгээ

2014 онд Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн заалтыг үндэслэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Онцгой байдплын ерөнхий газрын Ахмадын хорооны гишүүн 18 ахмад настныг Оргил рашаан сувилалд 10 хоног, Сүүж-уул сувилалд 8 ахмад настныг 7 хоногийн хугацаатай нөхөн сөргөөх эмчилгээнд хамруулж эмчилгээний зардлын 50 хувийн хөнгөлөлт үзүүлсний гадна хүнд өвчний учир эмчилгээ сувилгаа хийлгэж байгаа 16 ахмад настан  болон ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ахмад настны  ар гэрт бүгд  4840000 төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн байна.

2014.10.15

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ.

Онцгой байдлын ерөнхий газрын Ахмадын хорооноос томилогдсон Гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргйилэх сургалт явуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн Бэлтгэл хурандаа О,Ганхуяг, Ц.Пүрэвсүрэн, бэлтгэл дэд хурандаа Д.Батжаргал нар Баянзүрх дүүргийн 14,17,19,24 дугаар хорооны Засаг даргын ажлын алба, хэсгийн ахлагч нарт 32 цагийн сургалт зохион байгуулж 142 хүн хамрагдсан байна.

Бэлтгэл хурандаа О.Ганхуяг, Д.Батжаргал нар Аврах гал унтраах 10,34, 65 дугаар ангийн бие бүрэлдэхүүн 209 хүнд обьектын болон ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн сургалт зохион байгууллаа.

Мөн бэлтгэл хурандаа Доктор.профессор Г.Даваадорж, бэлтгэл хурандаа Н.Алтангэрэл, Х.Балдансүх, Ш.Мягмарсүрэн нар Сонгинохайрхан дүүргийн 1,5,6,28,8,9,10,11,24,25  дугаар хорооны Засаг даргын ажлын алба, хэсгийн ахлагч нарт гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 40 цагийн сургалт явуулж 191  хүнийг хамруулсан байна.

Мөн Онцгой байдлын байгуууллагын ахмадын холбооны тэргүүн Д.Хишигбаатар ахлагчтай судалгааны баг Баянзүрх  дүүргийн 16 хороо, Сонгино хайрхан дүүргийн 22 хороонд Судлагааны ажил явуулах Ахмад настнуудыг хувиарлан гүйцэтгэх ажил үүргийн чиглэл гарган өгч ажиллуулж байна.

Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн 16 хороо, Сонгинохайрхан дүүргийн 14 хороонд судалгааны ажил эхлээд байна.

Нийслэлийн Ахмадын хорооны дарга И.Чинбат, Аврах тусгай ангийн Ахмадын хорооны дарга Д.Морхоо тэргүүтэй сурталчилгааны ажлын хэсгүүд Сонгинохайрхан дүүргийн 10,11,28,30,31 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 5,9,14 дүгээр хороодод сурталчилгааны ажлыг явуулаад байна.

ОБЕГ-ын Ахмадын хороо

scroll to top