Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Хөвсгөл аймгийн зарим хэсгээр бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор 12-14 м/с. Дархадын хотгороор 15-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газар болон зүүн аймгуудын нутгаар 2-7 градус хүйтэн,  Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, 4-6 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд нутгийн баруун хагаст 18-20 м/с, зарим үед 24 м/с, 26-нд нутгийн зүүн хагаст 16-18 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. 25-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.22-ны өдрийн 13:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 13:21 цагт очиж, 10х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top