Гал түймрийн 2014 оны 11 дүгээр сарын нөхцөл байдлын мэдээ

Нэг. Гал түймрийн нөхцөл байдал 

Объектын гал түймэр

2014 оны эхний 11 сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 3888 удаа гарч, 10,5 тэрбум төгрөгийн хохирол учирч, 54 хүн нас барж, 38 хүн түлэгдэж гэмтэн 249 толгой мал хорогдож, 1846 гэр орон сууц шатсан байна.

Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 479 хүний амь нас, 674 толгой мал, 805 гэр орон сууц, 250 барилга байгууламж, 110 автомашин техник, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 19,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 7,9  хувиар, учирсан хохирлын хэмжээ 2,4 хувиар тус тус өссөн байна.

Нийслэл хотод нийт 3302 удаагийн гал түймэр гарч, 7,5 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 586 удаагийн гал түймэр гарч, 3,0 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна. Эндээс харахад нийслэл гарсан гал түймрийн тоо, хохирол нь улсын хэмжээнд гарсан нийт гал түймрийн 85 хувь, хохирлын 71 хувийг эзэлж байна.

Ой, хээрийн түймэр

Улсын хэмжээнд 2014 оны 11 дүгээр сарын 28-ны байдлаар 18 аймгийн 103 суманд нийт 279 удаагийн ой, хээрийн түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 4326.9 га ой, 1648886,4 га хээр, нийт 1653213.3 га талбай шатаад байна.

Дээрхи түймрийн улмаас 7 хүн түлэгдэж, 3 хүн нас барж, 28 гэр, байшин, 24 айлын өвөлжөө, хашаа шатаж, 7 автомашин, 7438 толгой мал өртөж, урьдчилсан байдлаар түймрийн улмаас байгаль экологийн хохирол 1.329.305.635 төгрөг, эд материалын хохирол 51.543.500 сая төгрөг, нийт 1.380.849.135 төгрөгийн хохирол учирч, түймрийг унтраахад 53.101.251 сая төгрөг зарцуулаад байна.

Түймрийг унтраахад /давхардсан тоогоор/ Онцгой байдлын байгууллагаас 2836 албан хаагч, 285 автомашин, Дотоодын цэрэг, Хилийн цэргийн анги, заставаас 605 албан хаагч, нийт 110 автомашин, Цагдаагийн байгууллагаас 41 албан хаагч, орон нутгаас 9727 иргэн, 1410 автомашин, 452 мотоцикль тус тус дайчлагдан нийт 13209 хүн, 1805 автомашин, 452 мотоцикль, техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.

Оросын холбооны улсаас Монгол Улсын хил давж 4 удаа хээрийн түймэр орж ирсэн.

Хоёр. Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар 

2014 оны эхний 11 сард 23796 байгууллага, аж ахуйн нэгж, 224586 айл өрхөд галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 172005 зөрчил дутагдал илрүүлэн, 41422 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 7377 заавал биелүүлэх албан шаардлага, 5043 мэдэгдэл, 489 танилцуулга бичиж, гал түймэр гарч болзошгүй 208 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 143,4 сая төгрөгөөр торгож, 1829 удаа галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, дадлага зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 4827 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.

Галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлын үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтанд хамрагдсан объектын тоо 2,5 хувь, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчиж, захиргааны арга хэмжээ авагдсан байдал 14 хувь, зөрчил дутагдлыг арилгуулахаар бичсэн заавал биелүүлэх албан шаардлага 1,4 хувь, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 7,5 хувь, дадлага 6,3 хувиар тус тус өсч, галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтанд хамрагдсан айл өрхийн тоо 31,2 хувь, гал түймэр гарч болзошгүй зөрчлийг илрүүлсэн байдал 13,8 хувь, гал түймэр гарч болзошгүй зөрчлийг арилгуулсан байдал 29,1 хувь, зөрчил дутагдлыг арилгуулахаар бичсэн мэдэгдэл 8,1 хувь, гал түймэр гарч болзошгүй ноцтой зөрчил дутагдалтай аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоосон байдал хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлсэн байдал 43,0 хувиар тус тус буурсан байна.

Улаанбаатар хотод болон орон нутгийн хэмжээнд шинээр баригдах барилга байгууламжийн 1128 зураг төсөлд хяналт хийж баталгаажуулан, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд 1004 удаа орж ажиллав. 

Гурав. Сургалт, бэлтгэлийн талаар

Улсын хэмжээнд ажиллаж байгаа Аврах, гал унтраах 49 анги 2014 оны эхний 11 сард гал түймрийн 3842 дуудлага хүлээн авсанаас 2586 удаагийн гал түймэр дээр унтраах тархалт хийж, 1 тасгийн хүчээр 2448 удаа,  2 тасгийн хүчээр 91 удаа, 2-оос дээш тасгийн хүчээр 45 удаа, үүнээс 1968 гал түймрийг 30 минутанд, 396  гал түймрийг 30-60 минутанд, 60-аас дээш минутанд 236 гал түймрийг унтрааж,  нийт 23148.13 тн ус, 5576.54 л хөөс,  69718.814 литр шатахуун зарцуулжээ.

Аврах, гал унтраах ангиудаас Тактикийн сургууль 149, Салааны тархалтын сургууль 1900, өдөр тутмын дасгал сургууль 16032, мэргэжлийн чиглэлээр 4808, албаны чиглэлээр 2925 удаагийн сургалт зохион байгуулж давхардсан тоогоор нийт 268295 хүнийг хамруулсан байна.

Гал унтраах 1312 ширхэг шуурхай төлөвлөгөө, 1275 ширхэг шуурхай картад баяжилт хийн тодотгож гал унтраах дасгалын нормчлолоор /давхардсан тоогоор/ онц 2851, сайн 3855, дунд 2342, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрмээр онц 4700, сайн 7246,  дунд 4790,  хорт хий утаанаас хамгаалах албаны дүрмээр онц 4380, сайн 6582, дунд 5078, гал унтраах дүрмээр онц 5002, сайн 6882, дунд 4958, бие бялдарын шалгуур үзүүлэлтээр онц 2961, сайн 3394, дунд 2116 гэсэн дүнтэйгээр тус тус шалгагдсан байна.

Аймаг орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн Аврах, гал унтраах нийт 49 гал унтраах ангиас 2014 оны эхний 11 сард ирүүлсэн ажлын мэдээг нэгтгэн 70 ангид “А”, 307 ангид “В”, 139 ангид “С”, 23 ангид “D” үнэлгээ дүгнэлт өгч ажиллаа.

 

 

 

ГАЛ ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦЭХ ГАЗАР

 

 

 

scroll to top