Хоёр иргэний амь насыг авран хамгааллаа

03-22.jpg

   Өнгөрөгч шөнө  буюу 11 дүгээр сарын 24-ний шөнө  Баян-Өлгий, Завхан, Увс, Говь-Алтай, Ховд аймгийн нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурсны улмаас нийт 50 гаруй айлын гэр, 13 айлын  болон 10 гаруй ахуйн нэгж, байгууллагын байшингийн дээвэр салхинд хийсч, нурсан байна.

Хүчтэй салхи, шуурганы үеэр Увс аймгийн Улаангом сумын малчин Ц / 46 нас, эмэгтэй/, Б /23 нас, эрэгтэй/ нар 11 дүгээр сарын  25-ны өдрийн 06:00 цагт малтайгаа сураггүй болсон мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллан, иргэн Ц, Б нарыг 11 дүгээр сарын 25-ны өдрийн 13:59 цагт эсэн мэнд олж, хоёр иргэний амь насыг авран хамгааллаа.

  Мөн Ховд аймгийн Булган суманд 900 гаруй толгой мал шуурганд уруудсан дуудлагаар Онцгой байдлын газар, нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллаж, шуурганд уруудсан малыг олж, эзэнд нь  хүлээлгэн өгөөд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

scroll to top