Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд  аймгуудын нутгаар 18-22  м/с хүртэл ширүүсж шороон шуурга шуурсан.                    

     Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын зарим нутаг болон баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун, төв, говийн  аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж 15-17 м/с, баруун аймгуудын зарим газраар 26-28 м/с, бусад нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон  Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, говь, талын нутгаар  3-8 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Оройдоо ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, зарим үед 15-17 м/с хүрч ширүүснэ. 2-4 градус дулаан байна.

Төлөв байдал: 26-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна, 27, 29-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд 8-13 м/с, 26-нд нутгийн зүүн хагаст 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч шороон шуурга шуурна. 26, 27-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. 28-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Дорнод аймгийн Хэрлэн сумын  4 дүгээр багийн “Зангиат”-ын 14 дүгээр гудамжинд  Иргэн Б-ийн амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11.24-ний өдрийн 10:48 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 3.5 км зам туулан 10:55 цагт очиж, 35 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, “Баянхошуу”-ны 34 дүгээр гудамжинд Иргэн Г-ын хашаанд 40 тонн орчим нүүрс шатаж шатаж байна гэсэн дуудлагыг 11.24-ний өдрийн 11:03 цагт  хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 5 км зам туулан 11:11 цагт очиж, 50 минут ажиллаж унтраасан. 

Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн “Аргалантын хөндий” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 9 км-т, Орхон аймгийн төвөөс зүүн зүгт 38 км-т/ Иргэн Ц-ын 24 кг 170 боодол өвс, 18 кг 200 боодол солом шатаж байна гэсэн дуудлагыг 11.24-ний өдрийн 17:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 38 км зам туулан 18:07 цагт очиж, 02 цаг 21 минут ажиллаж унтраасан. 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар  багийн Дэнжийн 821 тоот Иргэн Э-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.24-ний өдрийн 22:45 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 15 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар 1 км зам туулан 22:48 цагт очиж, 2 минут ажиллаж унтраасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top