Өнгөрсөн хоногт: Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Хөвсгөл аймгийн нутгаар бага зэрэг цас орсон. Дорнод аймгийн нутгаар явган шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, 7-9 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 29-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 29-нд зарим газраар, 30-нд Алтайн салбар уулсаар 12-14 м/с, 1-нд баруун аймгуудын нутгаар 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгороор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны Улсын их дэлгүүрийн урд талын зогсоолд иргэн Т-гийн эзэмшлийн “Истима” загварын суудлын автомашин 11.26-ны өдрийн 10:02 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км зам туулан 10:06 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн “Хар дэл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 40 км, сумын төвөөс урд зүгт 55 км-т/ малчин М-ийн 4 ханатай гэр, малын хашаа, бууц 11.26-ны өдрийн 09:50 цагийн орчим шатаж байна гэсэн дуудлагыг мөн өдрийн 10:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 2 автомашинтай 40 км зам туулан 11:17 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Ц /92 настай, эмэгтэй/, Ц /80 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багт байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.26-ны өдрийн 10:51 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 15 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км зам туулан 10:54 цагт очиж, 37 минут ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.26-ны өдрийн 10:51 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 11:32 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.26-ны өдрийн 12:15 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 12:23 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт хашаанд 5 тн нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 11.26-ны өдрийн 12:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6 км зам туулан 12:32 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 2 дугаар багт хашаанд 6 тн нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 11.26-ны өдрийн 14:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км зам туулан 12:32 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд хашаанд хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 11.27-ны өдрийн 02:03 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 17.5 км зам туулан 02:22 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
3. Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:
Хүчтэй салхи, шуурга: Увс аймгийн Улаангом сум Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай аймагт 11.24-25-ны өдрүүдэд 34 м/с хүчтэй шороон болон цасан шуурга шуурсны улмаас Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн “Шургадагийн сайр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 20 км-т, сумын төвөөс урд зүгт 5 км-т/ ОХУ-аас ирж байгаа 120 кВ-ын 3 ширхэг цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур, Улаангом сумаас Өмнөговь сумын чиглэлд /сумын төвөөс хойд зүгт 40 км-т, аймгийн төвөөс урд зүгт 110 км-т/ 120 кВ-ын 9 ширхэг цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур унасан, Баян-Өлгий, Увс, Ховд аймагт цахилгаан тасарсан тухай мэдээллийг 11.25-ны өдрийн 10:37 цагт Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газраас хүлээн авсан. Хүчтэй салхины улмаас тус
аймгийн Өмнөговь /сумын төвөөс хойд зүгт 40 км-т, аймгийн төвөөс урд зүгт 110 км-т/, Түргэн сумын /сумын төвөөс урд зүгт 5 км-т, аймгийн төвөөс хойд зүгт 30 км-т/ чиглэлийн ”Баруун бүсийн эрчим хүчний систем” ХХК-ийн хариуцдаг цахилгаан дамжуулах агаарын шугамын 110 кВ-ын 9, 220 кВ-ын 4, нийт 13 төмөр тулгуур багана унаснаас Баян-Өлгий аймгийн 13, Говь-Алтай аймгийн 6, Увс аймгийн 20, Ховд аймгийн 13, нийт 4 аймгийн 52 суманд 11 дүгээр сарын 25-ны өдрийн 07:30 цагаас цахилгаан эрчим хүч тасалдсан бөгөөд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХК, түүний салбар нэгжийн 173 хүн, 26 техник хэрэгсэлтэй сэргээн босгохоор ажиллаж Улаангом сумын “Дулааны 1, 2 станц”-ыг зөөврийн эх үүсвэрээс, Ховд аймгийн Алтай, Булган, Ховд, Үенч сум болон Баян-Өлгий аймгийн Өлгий сум, Увс аймгийн Өмнөговь сумын Дулааны станцуудыг Дөргөний Усан цахилгаан станцаас цахилгаанаар хангаж байна. 11.26-ны өдрийн байдлаар ”Баруун бүсийн эрчим хүчний систем” ХХК-ийн 11 хүн, 5 техник хэрэгсэлтэй ажиллаж, Увс аймгийн Улаангом сум-Өмнөговь сум чиглэлд унасан 110 кВ-ын 9 тулгуур төмөр баганаас 8 тулгуур баганыг хуучин ашиглаж байсан багана дээр түр холбосон бөгөөд Тариалан сумын Хөхөө багийн “Хархираа гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 3 км-т/ унасан 1 төмөр баганыг 20:28 цагт угсарч босгон, 21:25 цаг, 21:41 цагуудад “Өмнөговь дэд станц”-аас хүчдэл өгсөн боловч агаарын шугамын хамгаалалтаар тасарсан тул шугамын гэмтлийг тогтоохоор “Баруун бүсийн эрчим хүчний сүлжээ” ХХК-ийн 12 хүн, 3 автомашинтай 23:30 цагаас эхлэн ажиллаж байна. Мөн Улаанбаатар хотоос Эрчим хүчний яамны 3, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХХК-ийн 2 хүн, нийт 5 хүн онгоцоор 17:30 цагт очиж, “Баруун бүсийн эрчим хүчний сүлжээ” ХХК-ийн 12 хүн, 2 автомашин, “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн 12 хүн, 2 автомашин, “Увс цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн 68 хүн, 16 автомашинтай тус тус ажиллаж, Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн “Шургадагийн сайр” гэдэг газар унасан 220 кВ-ын 3 төмөр баганын трассыг цэвэрлэн, 3 баганыг угсарч байна. Мөн өдрийн 02:00 цагт Улаанбаатар хотоос “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХХК-ийн 10 хүн, 220 кВ-н 3 ширхэг тулгуур, 2 ком траверсийг 02-24 УНГ улсын дугаартай “Норд бенз” загварын ачааны автомашинд ачиж явсан бөгөөд 01.27-ны өдрийн 06:10 цагийн байдлаар Завхан аймгийн Тосонцэнгэл суманд ирсэн. Орхон аймгаас “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХХК-ийн Хангайн бүсийн салбарын 6 хүн, 1 автомашинтай 11.25-ны өдрийн 22:00 цагт явж, 11.27-ны өдрийн 01:00 цагт Увс аймагт очсон.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Бусад: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Гурвалжингийн гүүрний урд ШТС-ын цэвэрлэгээний зориулалттай шатахуун хадгалдаг 200 литрийн багтаамжтай төмөр торхыг иргэн Т “Марк-Х” загварын суудлын автомашинаар мөргөсний улмаас 200 литр шатахуун асгарч байна гэсэн дуудлагыг 11.27-ны өдрийн 01:28 цагт хүлээн авч Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж шатахуун асгарсан газар элс асгаж аюулгүй болгосон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР