Химийн хорт бодисын ослын үеийн менежментийг боловсронгуй болгох сургалт, дадлагыг зохион байгуулна

uul-uurkhai.jpg

   Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаатай холбоотойгоор химийн хорт бодисын хэрэглээ нэмэгдэх болсон. Улмаар чанаргүй, баталгаагүй, хадгалалт, ашиглалтын горим зөрчигдсөн хууль бус хэрэглээнээс үүдэлтэй осол сүүлийн жилүүдэд нийт 143 удаа тохиолдож, ослын улмаас 23 хүн амь насаа алдан, 204 иргэн хүнд, хөнгөн хэлбэрээр бэртэж хөдөлмөрийн чадвараа алдсан байна.  

     Тиймээс ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангиас Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран “Уул уурхайн салбарт ашиглагдаж буй химийн хорт бодисын ослын үеийн менежментийг боловсронгуй болгох, оролцогч талуудын  чадавхыг бэхжүүлэх” сургалт дадлагыг маргааш зохион байгуулах гэж байна.

     Сургалт, дадлагад  ОБЕГ-ын Үндэсний аврах бригад, ЭМЯ, УУХҮЯ, БОАЖЯ, ДЭМБ, ХХЕГ, ЦЕГ, ТЕГ, МХЕГ, ГЕГ, НЭМҮТ, Зэвсэгт хүчний 119 дүгээр анги болон Сэлэнгэ, Төв, Баянхонгор, Завхан, Говь-Алтай, Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгийн ОБГ, ЭМГ, МХГ-ын нийт 60 гаруй төлөөлөгч оролцоно.

   Энэхүү сургалт, дадлага нь уул уурхайд ашиглагдаж буй химийн хорт бодисын холбогдолтой ослын нөхцөл байдал үүссэн үед аврах, хор уршгийг арилгах ажиллагааг зохион байгуулах дадлага сургуулиас гадна эрүүл мэндийн болон салбарын ажилтнуудад онол аргазүйн ойлголт өгөх танхимын сургалтууд зохион байгуулагдахаараа онцлог юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top