Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с, Алтайн уулархаг нутаг, Хөвсгөлийн салбар уулс, Орхон голын эх, Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с, 5-7 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 12 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар, 3-нд зарим газраар цас орно. Салхи 30-нд Алтайн салбар уулс, Арц Богдын Өвөр хоолойгоор, 3-нд нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с, 1-нд нутгийн баруун хагаст, 2-нд ихэнх нутгаар 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. 2-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Завхан голын эх, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө    35-40 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

 2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 09:00 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 09:07 цагт очиж,  8х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 10:43 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай  4 км замыг туулан 10:51 цагт очиж,  5х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 13:35 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 46 км замыг туулан 14:13 цагт очиж, 9х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 16:52 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 17:00 цагт очиж, 5 метрийн урттай хашаа, хураалттай түлээний мод шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд дугуй засварын газар шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 17:51 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг туулан 17:56 цагт очиж, 5х2 метрийн хэмжээтэй дугуй засварын байрны дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дундсайхан багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 19:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг туулан 19:24 цагт очиж, 9 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм багийн “Өвөр сахилдаг” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 80 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 130 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 11:13 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 12 алба хаагч, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 7 алба хаагч, Асгат сумын 12 иргэн, нийт 31 хүн, 4 автомашинтай ажиллаж мөн өдрийн 22:15 цагт цурманд оруулж, 11.29-ний өдрийн 03:00 цагт бүрэн унтраасан. Түймэрт нийт 10000 га талбай шатсан.

4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Хүчтэй салхи, шуурга: Увс аймгийн Улаангом сум Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай аймагт 11 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд Баруун аймгуудын нутгаар 34 м/с хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурсны улмаас Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн “Шургадагийн сайр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 20 км-т, сумын төвөөс урд зүгт 5 км-т/  ОХУ-аас ирж байгаа 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 3 төмөр тулгуур багана, Улаангом сумаас Өмнөговь сумын чиглэлд /сумын төвөөс хойд зүгт 40 км-т, аймгийн төвөөс урд зүгт 110 км-т/ 110 кВ-ын  цахилгаан дамжуулах агаарын шугамын 9 төмөр тулгуур багана унасан, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай аймагт цахилгаан тасарсан тухай мэдээллийг 11.25-ны өдрийн 10:37 цагт Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газраас хүлээн авсан. Хүчтэй салхины улмаас тус аймгийн Өмнөговь, Түргэн сумын чиглэлийн ”Баруун бүсийн эрчим хүчний систем” ХХК-ийн хариуцдаг цахилгаан дамжуулах агаарын шугамын 110 кВ-ын 9, 220 кВ-ын 4, нийт 13 төмөр тулгуур багана унаснаас Баян-Өлгий аймгийн 13, Говь-Алтай аймгийн 6, Увс аймгийн 20, Ховд аймгийн 13, нийт 4 аймгийн 52 суманд 11 дүгээр сарын 25-ны өдрийн 07:30 цагаас цахилгаан эрчим хүч тасалдсан бөгөөд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХК, түүний салбар нэгжийн 173 хүн, 26 техник хэрэгсэлтэй сэргээн босгохоор ажиллаж Улаангом сумын “Дулааны 1, 2 станц”-ыг зөөврийн эх үүсвэрээс, Ховд аймгийн Алтай, Булган, Ховд, Үенч сум болон Баян-Өлгий аймгийн Өлгий сум, Увс аймгийн Өмнөговь сумын Дулааны станцуудыг Дөргөний Усан цахилгаан станцаас цахилгаанаар хангаж байна. 11.28-ны өдрийн байдлаар: ”Баруун бүсийн эрчим хүчний систем” ХХК-ийн 11 хүн, 5 техник хэрэгсэлтэй ажиллаж, Увс аймгийн Улаангом-Өмнөговь сумын чиглэлд  унасан 110 кВ-ын 9 тулгуур төмөр баганаас 2 баганын трассыг  цэвэрлэж, бэлтгэл нөөц шугамд түр холбож, Тариалан сумын Хөхөө багийн “Хархираа гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 3 км-т/  унасан 1 тулгуур төмөр баганыг 20:28 цагт угсарч босгосон. Мөн Улаанбаатар хотоос Эрчим хүчний яамны 3 ажилтан, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХХК-ийн 2 ажилтан, “Баруун бүсийн эрчим хүчний сүлжээ” ХХК-ийн 12 хүн, 2 автомашин, “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн 12 хүн, 2 автомашин, “Увс цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн 68 ажилтан, 16 автомашин, нийт 108 хүн, 25 автомашинтай ажиллаж Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн “Шургадагийн сайр” гэдэг газар унасан С-458 агаарын шугамын 220 кВ-ын 3 төмөр баганыг 11:28-ны өдрийн 14:00 цагт босгож, 11.29-ний өдрийн 01:00 цагт дамжуулагч утас татах ажлыг хийж дуусгасан. 11.29-ний өдрийн 04:26 цагт ОХУ-аас хүчдэл авч 06:18 цагт Увс аймгийн Улаангом, Малчин, Тэс сум, 06:28 цагт Баян-Өлгий аймгийн Өлгий сум, Говь-Алтай аймгийн Дарви, Шарга сум, 06:35 цагт Ховд аймгийн Ховд, Манхан сумын нийт хэрэглэгчдийг цахилгаанаар хангаж эхэлсэн. Бусад сумдыг цахилгааныг хэвийн ажиллагаанд оруулахаар схемчлэн ажиллаж байна.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:  

БусадНийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд цахилгаан шат гацаж дотор нь 3 хүн түгжигдсэн тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 15:47 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 16:00 цагт очиж, барилгын 4 дүгээр давхарт цахилгаан шат гацаж, иргэн Б /48 настай эмэгтэй/, иргэн Э /35 настай, эмэгтэй/, Э /10 настай, эрэгтэй/ нар дотор нь түгжигдсэн байсныг гаргаж, аюулгүй болгосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top