Санал солилцох уулзалтыг зохион байгуулав

DSC1642.jpg

   Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран  Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төслийг хамтран хэрэгжүүлж байна.

  Төслийн хүрээнд өнөөдөр “Монгол Улсын олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн удирдлагыг нутагшуулах арга зам, туршлага” сэдэвт санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.

   Уулзалтаар дэлхийн бусад оронд хэрэгжүүлж байгаа олон нийтийн гамшгийн эрсдэлийн удирдлагын арга барилыг Монгол Улсын онцлог, нөхцөл байдалд нутагшуулах боломжтой эсэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын туршлага, сургамжийг хуваалцах, цаашид олон нийтийн гамшгийн эрсдэлийн удирдлагын арга барилыг хэрэгжүүлэх, тулгарч буй асуудлууд болоод шийдвэрлэх арга замын талаар мэдээлэл солилцсон байна.

   Монгол Улсад олон нийтийн оролцоо, нутгийн иргэдэд түшиглэн гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшигт тэсвэртэй нийгмийг бий болгох, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах орчин цагийн гамшгийн менежментийн тулгуур суурийг бий болгох, бэхжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас “Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөр”, “хөтөлбөрийн хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г боловсруулан, хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top