КОД 9 сургууль дадлагыг зохион байгууллаа

Эбола вируст халдвараас урьдчилан сэргийлэх, уг өвчинтэй тэмцэх зорилгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмж, Монгол Улсын Засгийн газрын 346 дугаар тогтоол, Улсын Онцгой комисоос гаргасан албан даалгаврыг хэрэгжүүлэх хүрээнд уг вируст халдвараа сурьдчилан сэргийлэх, хамгаалах, бэлэн байдлыг хангах зорилгоор гамшгаас хамгаалах улсын албад, мэргэжлийн байгууллагуудыг хамруулсан “Эбола вирүсын халдварт өвчнөөс  урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах КОД 9 сургууль дадлага”-ыг  “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудалд зохион байгууллаа.

Чингис хаан нисэх онгоцны буудалд газардсан олон улсын нислэгээр эболагийн халдвар авсан байж болзошгүй сэжиг бүхий зорчигч хилээр нэвтрэн орж ирснийг мэргэжлийн байгуулагууд илрүүлэн нисэх буудлын тодорхой хэсэгт хөл хорио тогтоож, хамгаалалтанд авах, халдвартай зорчигчийг тусгаарлах, сэжигтэй зорчигчийн ойрын хавьтлыг тодорхойлох, ачаа тээшинд хяналт шалгалт хийх, онгоц, хоолой, шат, гарц, тусгаарлах өрөөг халдваргүйжүүлэх, хөл хориог цуцлах зэрэг сургууль дадлага явагдлаа.

Ийнхүү Монгол улсын хилээр эболагийн халдвартай зорчигч орж ирсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагууд хэрхэн хамтран ажиллах, ямар арга хэмжээ авах, цаашид бэлтгэл бэлэн байдлаа хэрхэн  хангаж сайжруулах хэрэгтэй байгааг тодотгож авсан дадлага сургууль боллоо.

Манай бүс нутгийн 26 улс орон эбола вирусын халдварын үед авах арга хэмжээний үзүүлэх сургуулийг зохион байгуулсан бөгөөд ОХУ л гэхэд яг бодитой мэтээр олон нийтэд худал мэдээлэл тарааж үзүүлэх сургалтаа хийсэн бол БНХАУ эбола вирусын өвчлөл гарсан улс орнуудад 4 удаагийн эмч нарын багаа илгээсэн байна.

IMG_9428

IMG_9432

IMG_9581

IMG_9459

IMG_9479

IMG_9500

IMG_9532

IMG_9557

IMG_9539

IMG_9559

IMG_9569

IMG_9616

IMG_9625

 

 

 

scroll to top