Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Булган аймагт цас орж, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Дундговь, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Ховд аймгийн нутгаар цас орж цасан шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

    Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орно. Салхи баруун хойноос 7-12 м/с, говь талын нутгаар 14-16 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 2-7 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

    Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос 7-12 м/с, явган шуурга шуурна. 11-13 градус хүйтэн байна, хүйтний эрч чангарна.

Төлөв байдал: 3, 6-нд зарим газраар ялимгүй цас, 4-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 3-нд Алтайн уулсаар, 4-нд зарим газраар, 5-нд говь талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 27-32 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.

 2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 5 шарын автобусны буудал “Автобус-1” ХХК-ийн эзэмшлийн 27-43 УБС улсын дугаартай том оврын автобус шатаж байна гэсэн дуудлагыг 12.02-ны өдрийн 05:33 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км замыг туулан 05:34 цагт очиж хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан:  Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Монелын 27 дугаар гудамжинд Иргэн С-ын гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.01-ний өдрийн 06:35 цагт  хүлээн авсан.   Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 06:46 цагт очиж, 4 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Буянт-Ухаагийн 3 дугаар гудамжинд Иргэн Д-ийн граж шатаж байна гэсэн дуудлагыг 12.01-ний өдрийн 09:57 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай тасаг 1.5 км замыг туулан 10:00 цагт очиж, 4х8 метрийн хэмжээтэй гражийн дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Хувьсгалчдын 1 дүгээр гудамжинд Иргэн Д-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.01-ний өдрийн 10:30 цагт хүлээн авсан.    Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 10:37 цагт очиж, 4х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 9 дүгээр гудамжинд Иргэн Б-ын хашаа, малын хөрзөн шатаж байна гэсэн дуудлагыг 12.01 -ний өдрийн 11:01 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 11:05 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан. 

Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн “Улиастай” худалдааны зах Уурын зуухны байр шатаж байна гэсэн дуудлагыг 12.01-ний өдрийн 12:14 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км замыг туулан 12:16 цагт очиж, дээврийн хэсэг шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруун сайхан багийн 25 дугаар гудамжинд Иргэн Б-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.01-ний өдрийн 19:22 цагт  хүлээн авсан Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 19:28 цагт очиж, 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны Хандгайтын 27 дугаар гудамжинд Иргэн Ц-ийн амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12.01-ний өдрийн 22:26 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 22:36 цагт очиж,  2х3 метрийн хэмжээтэй амбаар, эд хогшлын хамт шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал багийн Үтрэмийн 2 дугаар гудамжиндт Иргэн Д-ын гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.02-ны өдрийн 00:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 00:34 цагт очиж, 5 ханатай гэр шатаж байсныг 6 минут ажиллаж унтраасан. 

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой  багийн “Цэнгэлийн өвөлжөө” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 10 км-т/  Малчин Н-ын өвөлжөө, малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 12.02-ны өдрийн 00:41 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 3 алба хаагч, 1 автомашинтай 10 км замыг туулан 00:59 цагт очиж, 6х6 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг 29 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны “Ай Ти Зон” ХХК-ийн гадна талбай Өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 12.02-ны өдрийн 01:09 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 7.5 км замыг туулан 01:20 цагт очиж, газар гэсгээх зорилгоор 10 метр газарт мод, нүүрс шатааж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Хүчтэй салхи, шуурга: Баруун бүсийн Баян-Өлгий, Завхан, Увс, Ховд аймагт 12.01-ний өдөр Баруун аймгуудын нутгаар хүчтэй цасан шуурга шуурсны улмаас Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд 1 гэр, Цагааннуур суманд 1 байшингийн дээврийн төмөр, Увс аймгийн Давст, Хяргас суманд  2 гэр, Завхан аймгийн Завханмандал, Тэс суманд 2 байшингийн дээврийн төмөр, Ховд аймгийн Дарви, Манхан, Чандмань суманд 10 гэр, нийт 4 аймгийн 10 суманд 13 гэр нурж, 3 байшингийн дээврийн төмөр хууларч нутгийн захиргааны байгууллагын 34 ажилтан, 4 техник хэрэгсэлтэй ажилласан тухай мэдээллийг тус аймгуудын Онцгой байдлын газруудаас хүлээн авсан. Цаг агаарын аюулт үзэгдэлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор Баян-Өлгий аймгийн автозамын хөдөлгөөнийг аймгийн Цагдаагийн газрын даргын 11.30 өдрийн А/76 дугаар тушаалаар 11.30-ны өдрийн 22:00 цагаас, Говь-Алтай аймгийн автозамын хөдөлгөөнийг аймгийн Цагдаагийн газрын даргын 11.30-ны өдрийн А/60 дугаар тушаалаар 12.01-ний өдрийн 04:00 цагаас, Завхан аймгийн автозамын хөдөлгөөнийг аймгийн Цагдаагийн газрын даргын 12.01-ний өдрийн А/53 дугаар тушаалаар 12.01-ний өдрийн 12:00 цагаас, Ховд аймгийн автозамын хөдөлгөөнийг аймгийн Засаг даргын 11.30-ны өдрийн А738 дугаар захирамжаар 11.30-ны өдрийн 22:00 цагаас тодорхойгүй, түр хугацаагаар тус тус хаасан. Увс аймгийн автозамын хөдөлгөөнийг аймгийн Засаг даргын 11.30-ны өдрийн А757 дугаар захирамжаар 11.30-ны өдрийн 20:00 цагаас түр хугацаагаар хааж, аймгийн Засаг даргын 12.01-ний өдрийн А/759 дүгээр захирамжаар 12.01-ний өдрийн 17:30 цагт нээж хэвийн ажиллагаанд оруулсан.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:  

Бусад: Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн нутаг “Хар толгойн-Үзүүр” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 13 км-т/  Тэс сумын Дооно багаас Зүр багийн чиглэлд зорчиж явсан тус сумын харьяат иргэн Г-ийн эзэмшлийн  /6 зорчигчтой/ “Форестер” загварын суудлын автомашин цасанд сууж, эвдэрсэн тухай дуудлагыг 12.01-ний өдрийн 18:10 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн 5 албан хаагч, 1 автомашинтай 13 км замыг туулан 18:40 цагт очиж, тус сумын харьяат иргэн О /44 настай, эмэгтэй/, иргэн Г /32 настай эрэгтэй/, иргэн Г/30 настай, эмэгтэй/, иргэн Г/29 настай эрэгтэй/, М /6 настай, эмэгтэй/, Б /5 настай, эрэгтэй/ нарыг Тэс суманд тээвэрлэн авчирч ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. 

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн нутаг “Улаан хадны-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 20 км-т/ Тус сумын харьяат иргэн Б-ийн эзэмшлийн “Портер” загварын ачааны автомашин “Орхон” голд суусан тухай дуудлагыг 12.01-ний өдрийн 22:05 цагт  хүлээн авсан.  Тус  аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын  хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар  ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 20 км замыг туулан 22:47 цагт очиж, тус сумын харьяат иргэн Б /55 настай, эрэгтэй/, иргэн Н /25 настай, эрэгтэй/ нарыг Хархорин суманд авчирч ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top