Сургалтад хамрагдсан алба хаагчид гэрчилгээ гардлаа

IMG_1008.jpg

   Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран  Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд “Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах нь” сэдэвт сургалтыг энэ  сарын 04-05-ны өдрүүдэд зохион байгууллаа. 

   Сургалтанд ОБЕГ, НОБГ, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Булган, Төв, Говь-Алтай, Дорноговь, Завхан, Өвөрхангай аймгийн ОБГ-ын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд сургалтын төгсгөлд эдгээр  алба хаагчдад гэрчилгээ гардуулсан юм.

   Сургалтыг төслийн олон улсын зөвлөх доктор Иан Фернис Вайлдерспин удирдан явуулсан бөгөөд Гамшиг болон олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн удирдлага болон эрсдэлийн үнэлгээ,гамшгийн эрсдэлийг бууруулах  арга зам, олон нийтийн гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын жишиг зэрэг сэдвээр хичээл зааж, гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх туршлагаасаа хуваалцлаа.

       Мөн сургалтад хамрагдсан алба хаагчид гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр эрсдэлийн үнэлгээ хийж тухайн  орон нутагт гамшиг осол тохиолдсон үед хэрхэн ажиллах талаар дадлага сургуулиудыг хийсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top