Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Архангай, Сэлэнгэ аймгийн нутгаар цас орсон бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с.  Дархадын хотгороор 28-33 градус,  Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус,  Алтайн өвөр говь болон говийн бүс нутийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с. 16-18 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 11, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи говь талын нутгаар, 14-нд Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч өдөртөө суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

 2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд чулууны үйлдвэрийн барилга шатаж байна гэсэн дуудлагыг 12.09-ний өдрийн 09:05 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 5 км зам туулан 09:14 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд граж шатаж байна гэсэн дуудлагыг 12.09-ний өдрийн 09:20 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 19 км зам туулан 09:37 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.09-ний өдрийн 17:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 3,5 км замыг туулан 18:04 цагт очиж, 1 цаг 20 минут ажиллаж унтраасан.

3.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, “Наран”-гийн голын “Сод монгол” ШТС-ын дэргэд зам, тээврийн осол гарч автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 12:10-ны өдрийн 02:19 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр 9.5 км зам туулан 02:34 цагт очиход тус ШТС-ын барилгыг иргэн Э /34 настай, эрэгтэй/ “Приус-30” загварын автомашинтай мөргөж автомашины бүхээгний хэсэгт хавчуулагдсан байсныг иргэд гаргасан байсан. Анхны тусламж үзүүлж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 3 дугаар хороонд тус тосгоны харьяат иргэн Ө /28 настай, эрэгтэй/ 12.02-ны өдрийн 01:56 цагт тус тосгоны харьяат иргэн Ө /28 настай, эрэгтэй/ 12.03-ны өдрийн 01:56 цагт  тус тосгоны 3 дугаар хорооны шатахуун түгээх станцын сахиул Ц-гийнхаас /тосгоны төвөөс баруун урд зүгээс/ гэр рүүгээ харих гэж гараад /согтуу, явган явсан/ сураггүй болсон тухай дуудлагыг 12.03-ны өдрийн 11:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, 3 автомашин, 1 завь, Улсын тусгай хамгаалалттай газрын 7 хүн, 2 автомашин, ар гэрийн 8 хүн, 2 автомашин, нийт 37 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 12.08-ны өдрийн байдлаар 20 цооног гаргаж, 300 метрт шумбалт хийж, голын эрэг дагуу явганаар 25 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 17:50 цагт түр зогсоосон. “Эг”-ийн голын мөсний зузаан 5-10 см, зарим хэсэгтээ 20 см, дунд хэсэгтээ хөлдөөгүй, өдөртөө 16-18 градус, шөнөдөө 19-22 градус хүйтэн байна.

Бусад: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд гэр бүлийн хүчирхийлэл болоод байна хаалга онгойлгох шаардлагатай гэсэн хүсэлтийг 12:10-ны өдрийн 02:48 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 3 км зам туулан 02:55 цагт очиход иргэн М /27 настай, эрэгтэй/ согтуу, хаалгаа дотроос нь цоожилсон байсныг онгойлгож, бага насны 3 хүүхдийн хамт цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top