Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 10-15 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, ялимгүй цас орно, салхи баруун хойноос 5-10 м/с, 15-17 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 10-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 11, 12-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.
2.Гал түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт худалдааны төвийн барилгын дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.08-ны өдрийн 13:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км зам туулан 13:42 цагт очиж, 50 минут ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Төмөр замчин багийн “Задгай”-д 4х7 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.08-ны өдрийн 21:31 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 10 км зам туулан 21:40 цагт очиж 46 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.08-ны өдрийн 14:23 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 13 км зам туулан 14:43 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12.09-ны өдрийн 03:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7.5 км зам туулан 03:33 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12.09-ний өдрийн 05:53 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км зам туулан 06:07 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.09-ний өдрийн 06:29 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 12 км зам туулан 06:54 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт 8х5 хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.08-ны өдрийн 21:42 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 21:48 цагт очиж, 1 цаг 13 минут ажиллаж унтраасан.
3.Зам, тээврийн осол:
Автозамын осол: Ховд аймгийн Цэцэг сумын Баянгол багийн “Даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 300 км, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км/ Ховд аймгийн Цэцэг сумаас Ховд аймгийн Булган сумын чиглэлд нүүрс ачин зорчиж явсан “Норд бенз” загварын ачааны автомашин онхолдож автомашины төмөр эд ангид 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 12.08-ны өдрийн 20:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн У /47 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны “Яармаг”-ийн автобусны 2 дугаар буудлын хажууд “Приус-20” загварын суудлын автомашинтай “Пруис-11” загварын суудлын автомашинтай мөргөлдөж автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 12.09-ний өдрийн 01:23 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж иргэн М /28 настай, эмэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг гаргаж ЯТТТ-д шилжүүлэн өгсөн.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 3 дугаар хороонд тус тосгоны харьяат иргэн Ө /28 настай, эрэгтэй/ 12.02-ны өдрийн 01:56 цагт тус тосгоны харьяат иргэн Ө /28 настай, эрэгтэй/ 12.03-ны өдрийн 01:56 цагт тус тосгоны 3 дугаар хорооны шатахуун түгээх станцын сахиул Ц-гийнхаас /тосгоны төвөөс баруун урд зүгээс/ гэр рүүгээ харих гэж гараад /согтуу, явган явсан/ сураггүй болсон тухай дуудлагыг 12.03-ны өдрийн 11:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, Цагдаагийн газрын 3 алба хаагч, Улсын тусгай хамгаалалттай газрын 10 хүн, ар гэрийн 15 хүн, нийт 48 хүн, 7 техник хэрэгсэл, 1 завьтай 12.08-ны өдөр ажиллаж 22 цооног гаргаж 300м шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 17:50 цагт түр зогсоосон. “Эг” голын мөсний зузаан 5-10 см, зарим хэсэгтээ 2 см зузаантай, дунд хэсэгтээ хөлдөөгүй, өдөртөө 16-18 градус, шөнөдөө 27-30 градус хүйтэн байна.
Өндрөөс аврах: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд 8 давхар байрны 3 дугаар давхраас 1 эрэгтэй хүн үсэрсэн тухай дуудлагыг 12.08-ны өдрийн 20:06 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж иргэн М /22 настай, эрэгтэй/ 3 давхраас унаж баруун хөлөө хугалсан байсныг ЯТТТ-д шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР