Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. Дархадын хотгороор 27-32 градус, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Дарьгангын тал нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, 16-18 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 9-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 9-нд Баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11, 12-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.
2.Гал түймэр:
Төрийн өмчид гарсан: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багт харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 12.07-ны өдрийн 14:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч 1 автомашинтай 3 км замыг туулан 14:59 цагт очиж, 6×5 метрийн хэмжээтэй харуулын байр шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны “Мухрын шугуй” гэдэг газар /дүүргийн төвөөс баруун хойд зүгт 47 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.07-ны өдрийн 07:21 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дүгээр ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 47 км замыг туулан 08:21 цагт очиж, 10х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар хороонд хашаанд задгай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 12.07-ны өдрийн 10:04 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 10:10 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал багт “Рояал” pестораны автомашины зогсоолд “Эм Жи Өү” ХХК-ны эзэмшлийн “Норд бенз” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.07-ны өдрийн 12:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км замыг туулан 12:06 цагт очиж, автомашины бүхээгийн хэсэг шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.07-ны өдрийн 17:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 2.1 км замыг туулан 18:04 цагт очиж, 10х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 14 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.08-ны өдрийн 02:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 02:46 цагт очиж, 7х6 хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 26 минут ажиллаж унтраасан.
3.Үйлдвэрлэлийн осол:
Бичил уурхайн осол: Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороонд хувиараа нүүрс олборлогч иргэн Т-гийн уурхайд агааржуулалтын хоолой тасарч, дотор нь 8 иргэн байгаа тухай дуудлагыг Цагдаагийн ахмад А.Алтансүх 12:18 цагт Үндэсний аврах бригадын харьяа Уул уурхайн аврах ангид мэдэгдсэн. Үндэсний аврах бригадын харьяа Уул, уурхайн аврах ангийн 8 алба хаагч, 1 автомашин 2 км замыг туулан очих явцад Цагдаагийн байгууллагаас тухайн иргэдийг эсэн мэнд уурхайгаас гаргасан тухай мэдэгдсэн. Шуурхай бүлэг 12:22 цагт тухайн уурхайд очиход /180 метрийн малталттай, улнаас тааз хүртэл 2 метр, малталтын өргөн 1.20 метр, уурхайн агаарын найрлага дахь хүчил төрөгч 18 хувь, агааржуулалтын хоолой нь газрын гадаргуугаас 82 метрийн гүнд тасарсан/ тус дүүргийн харьяат иргэн Б / 42 настай, эрэгтэй/, иргэн Б /41 настай, эрэгтэй/, иргэн П /40 настай, эрэгтэй/, иргэн Б /38 настай, эрэгтэй/, иргэн Т /36 настай, эрэгтэй/ нар өөрсдөө гарсан байсан. Уурхайн 50 метрийн гүнээс тус дүүргийн харьяат иргэн Б /42 настай, эрэгтэй/, иргэн А /35 настай, эрэгтэй/, иргэн Б /29 настай, эрэгтэй/ нар уурхайн ам руу гарч ирж байсныг 12:30 цагт бүрэн гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 3 дугаар хороонд тус тосгоны харьяат иргэн Ө /28 настай, эрэгтэй/ 12.02-ны өдрийн 01:56 цагт тус тосгоны харьяат иргэн Ө /28 настай, эрэгтэй/ 12.03-ны өдрийн 01:56 цагт тус тосгоны 3 дугаар хорооны шатахуун түгээх станцын сахиул Ц-гийнхаас /тосгоны төвөөс баруун урд зүгээс/ гэр рүүгээ харих гэж гараад /согтуу, явган явсан/ сураггүй болсон тухай дуудлагыг 12.03-ны өдрийн 11:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, Цагдаагийн 3 алба хаагч, Улсын тусгай хамгаалалттай газрын 10 ажилтан, нийт 35 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр 12.07-ны өдөр “Эг голын-Эх” гэдэг газар 1 км-т завиар, голын 3 салааны эрэг дагуу 300 м-т явганаар самналт хийж, голын эргээс 15 м-т 20 цооног гарган, 300 м-т шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 17:20 цагт түр зогсоосон. 12.08-ны өдрийн 10:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ. “Эг” голын мөсний зузаан 5-10 см, зарим хэсэгтээ 2 см зузаантай, дунд хэсэгтээ хөлдөөгүй, өдөртөө 16-18 градус, шөнөдөө 27-30 градус хүйтэн байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР