Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 21-26 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 8-13 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 4-9 м/с, 14-16 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 12-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 12-нд говь, талын нутгаар, 14-нд Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч өдөртөө суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
2.Гал түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багт “Шингэрүүлсэн хий цэнэглэх станц”-д гал гарч байна гэсэн дуудлагыг 12.10-ны өдрийн 19:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 19:09 цагт очиход тус аймгийн Нөмрөг сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн О-гийн эзэмшлийн “Эйч Ди-72” загварын ачааны /5 тн/ автомашин тойрог дээр эргэх хөдөлгөөн хийх явцдаа тус станцын хийн түгээгүүрийг дайрсны улмаас түгээгүүрийн хэсэгт гал гарч байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Кувейтийн аманд шинээр баригдаж буй барилгын дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.11-ний өдрийн 03:15 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 20.5 км замыг туулан 03:37 цагт очиж, 50х36 метрийн хэмжээтэй барилгын дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн Дэнж хорооллын задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.10-ны өдрийн 11:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 11:45 цагт очиж, 8х9 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд иргэн Б-гийн эзэмшлийн 50-43 УБЕ улсын дугаартай “Фит” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.10-ны өдрийн 12:54 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км замыг туулан 12:59 цагт очиж, автомашин хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.10-ны өдрийн 13:14 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 13:21 цагт очиж, 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.11-ний өдрийн 01:36 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 01:40 цагт очиж, 2х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
3.Зам, тээврийн осол:
Автозамын осол: Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хороо, Улаанбаатар хотоос Налайх дүүрэг рүү салах, Говьсүмбэр аймаг руу явах автозамын уулзварын зорчих хэсэгт зам, тээврийн осол болж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 12.10-ны өдрийн 20:36 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг туулан 20:41 цагт очиход Улаанбаатараас Говьсүмбэр аймгийн чиглэлтэй зорчиж явсан Улаанбаатар хотын Баянгол дүүргийн харьяат иргэн Н-ийн эзэмшлийн “Прадо” загварын суудлын автомашин, Говьсүмэр аймгаас Улаанбаатар хотын чиглэлтэй зорчиж явсан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн С-ийн эзэмшлийн “Соната 6” загварын суудлын автомашинтай мөргөлдөж иргэн С /22 настай, эрэгтэй/ хөл хэсгээрээ автомашины бүхээгийн хэсэгт хавчуулагдсан байсныг гаргаж, эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн. /Тухайн иргэнийг эмнэлгийн байгууллагад шилжүүлж өгсөний дараа нас барсан тухай нийслэлийн Налайх дүүргийн Цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн./
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 3 дугаар хороонд тус тосгоны харьяат иргэн Ө /28 настай, эрэгтэй/ 12.02-ны өдрийн 01:56 цагт тус тосгоны харьяат иргэн Ө /28 настай, эрэгтэй/ 12.03-ны өдрийн 01:56 цагт тус тосгоны 3 дугаар хорооны шатахуун түгээх станцын сахиул Ц-гийнхаас /тосгоны төвөөс баруун урд зүгээс/ гэр рүүгээ харих гэж гараад /согтуу, явган явсан/ сураггүй болсон тухай дуудлагыг 12.03-ны өдрийн 11:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, Улсын тусгай хамгаалалттай газрын 10 ажилтан, ар гэрийн 8 хүн, нийт 40 хүн, 7 автомашин, 1 завьтайгаар 12.10-ны өдөр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж ажилласан. 12.10-ны өдөр 40 цооног /нийт 179 цооног/ гаргаж, 800 метрт усны камер ашиглан хайгуул хийж, Хатгал тосгоны “Далан булаг” гэдэг газар /Тосгоноос баруун урд зүгт 38 км-т, У-50025’43.4”, У-100009’9.9”/ “Эг” гол дагуу 4 км-т /Ө-50011’19”, У-100003’52”/ завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 17:40 цагт түр зогсоосон. 12.11-ний өдрийн 10:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин үргэлжлүүлнэ. “Эг”-ийн голын мөсний зузаан 5-10 см, зарим хэсэгтээ 20 см, дунд хэсэгтээ зарим газраа хөлдөөгүй, өдөртөө 10-12 градус, шөнөдөө 23-28 градус хүйтэн байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР