Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт:  Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж 7-12 м/с, бусад нутгаар баруунаас 4-9 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 градус, Хангайн, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 12-17 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос 4-9 м/с, 12-14 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с.  Өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

 2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны Их нарангийн “Задгай”-д баригдаж буй барилгын дулаалгын хөөсөнцөр шатаж байна гэсэн дуудлагыг 12.11-ний өдрийн 05:00 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан 05:09 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.11-ний өдрийн 08:00 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км зам туулан 08:11 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.11-ний өдрийн 13:08 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч 2 автомашинтай 5 км зам туулан 13:17 цагт очиж 45 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд 14х8 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.11-ний өдрийн 13:51 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 7.5 км зам туулан 13:55 цагт очиж 2 цаг ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт 12х5 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.11-ны өдрийн 15:47 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 6.5 км зам туулан 15:59 цагт очиж 1 цаг ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багт 8х25 хэмжээтэй нийтийн байрны дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.11-ний өдрийн 21:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2 км зам туулан 21:40 цагт очиж 1 цаг 25 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр  багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.12-ны өдрийн 00:14 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 24 км зам туулан 00:38 цагт очиж 42 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны 7 дугаар гудамжны “Задгай”-д гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.12-ны өдрийн 00:33 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 6.5 км зам туулан 00:40 цагт очиж 37 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат иргэн О /37 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

3.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоод багийн “Шарга-Өндөр” гэдэг газар /сумын төвөөс хойд  зүгт 20 км/ зам, тээврийн осол болж автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдан нас барсан тухай дуудлагыг 12.11-ний өдрийн 16:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж тус сумын Олон-Овоод багаас Даланжаргалан сумын төвийн чиглэлд зорчиж явсан “Хово” загварын ачааны автомашин, 3 зорчигчтой “Истана” загварын суудлын автомашинтай мөргөлдөж Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Г /47 настай, эрэгтэй/, Дархан-Уул аймгийн Шарынгол сумын харьяат иргэн Б /26 настай, эрэгтэй/, Ховд аймгийн Жаргалант сумын харьяат иргэн Б /23 настай, эрэгтэй/ нар нас барсан тул цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 3 дугаар хороонд тус тосгоны харьяат иргэн Ө /28 настай, эрэгтэй/ 12.02-ны өдрийн 01:56 цагт тус тосгоны харьяат иргэн Ө /28 настай, эрэгтэй/ 12.03-ны өдрийн 01:56 цагт  тус тосгоны 3 дугаар хорооны шатахуун түгээх станцын сахиул Ц-гийнхаас /тосгоны төвөөс баруун урд зүгээс/ гэр рүүгээ харих гэж гараад /согтуу, явган явсан/ сураггүй болсон тухай дуудлагыг 12.03-ны өдрийн 11:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 19 алба хаагч, Улсын тусгай хамгаалалттай газрын 5 хүн, ар гэрийн 6 хүн, нийт 30 хүн, 5 автомашин, 1 завьтай 12.11-ний өдөр “Эг” голын хойд эрэг дагуу 60 цооног /У-100009/25.0//, Ө-50025/37.7///, урд эрэг дагуу 70 цооног /У-100009/25.0//, Ө-50025/24.6/// нийт 130 цооног гарган усны камер ашиглан 2 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон. “Эг” голын мөсний зузаан 5-10 см, зарим хэсэгтээ 20 см, дунд хэсэгтээ зарим газраа хөлдөөгүй,  өдөртөө 13-17 градус, шөнөдөө 26-28 градус хүйтэн байна.

Бусад: Увс аймгийн Наранбулаг сумын Улаан-Үзүүр багийн “Нуурын шал” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 90 км / тус багийн харьяат малчин Б 12.11-ний өдрийн 15:00 цагт Хяргас нуурын мөс цоолон мал усалж байхад, мөс цөмөрч олон тооны бог мал хорогдсон тухай дуудлагыг 15:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтай 12.11-ний өдрийн 16:40 цагт явж 250 км зам туулан 22:45 цагт Наранбулаг сумын Улаан-Үзүүр багийн “Нуурын шал” гэдэг газар очиж хоносон. 12.12-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 200 орчим бог малын сэг зэмийг Хяргас нуурын уснаас татан гаргах ажиллагааг эхлүүлнэ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top