Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 21-26 градус, Хангайн, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 4-9 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9 м/с. 8-10 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 14, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 16-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 17-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

 2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд иргэн У-гийн эзэмшлийн агуулахын барилга шатаж байна гэсэн дуудлагыг 12.12-ны өдрийн 08:09 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 3 км зам туулан 08:13 цагт очиж, 2 цаг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, “Залуус” хорооллын нийтийн байранд галлагааны өрөө болон гражид байсан иргэн А-гийн эзэмшлийн “Панкорт-Кей” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 10:09 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 4 км зам туулан 10:14 цагт  очиж, 1 цаг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.13-ны өдрийн 03:03 цагт хүлээн авч тус гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.13-ны өдрийн 03:03 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 4 км зам туулан 03.08 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг багт дугуй засварын газар шатаж байна гэсэн дуудлагыг 12.12-ны өдрийн 23:06 цагт хүлээн авч тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 3 км зам туулан 23:10 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Увс аймгийн Наранбулаг сумын Улаан-Үзүүр багийн “Нуурын шал” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 90 км / тус багийн харьяат малчин Б 12.11-ний өдрийн 15:00 цагт Хяргас нуурын мөс цоолон мал усалж байхад, мөс цөмөрч олон тооны бог мал хорогдсон тухай дуудлагыг 15:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 250 км зам туулан 22:45 цагт очиж, 12.12-ны өдрийн 09 цагаас эхлэн, 4 цаг 10 минут ажиллаж, малчин Б, Э нарын нийт 104 бог малын сэг зэмийг гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top