Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 градус, Хангайн, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэгт 3-8 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 4-9 м/с, 9-11 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 15-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 17-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 17-нд зарим газраар, 18-нд говь талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

 2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын “Уурхай” багийн “Шивээ-Овоо” ХК /аймгийн төвөөс урд зүгт 21 км-т/-ийн ажлын байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 12.13-ны өдрийн 21:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 21 км замыг туулан 21:23 цагт очиж, 4х8 метрийн хэмжээтэй байрны дотор эд хогшил шатаж байсныг 24 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн зүүн талын уулзварын автомашины зорчих хэсэг том оврын автобус шатаж байна гэсэн дуудлагыг 12.14-ний өдрийн 05:43 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 05:45 цагт очиж, “Даевоо” загварын автобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд цахилгаан дамжуулах дэд станц шатаж байна гэсэн дуудлагыг 12.13-ны өдрийн 22:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 22:28 цагт очиж, “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ийн эзэмшлийн 0.4 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын дэд станц шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, “Сэлх” зуслангийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.13-ны өдрийн 09:35 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6.5 км замыг туулан 09:45 цагт очиж, 12х20 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг 10 минут ажиллаж унтраасан. Нэмэлт дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажилласан. Уг гал түймэрт иргэн О /73 настай, эрэгтэй/ нас барсан байсныг гаргаж Цагдаагийн байгууллагад, иргэн П /73 настай, эмэгтэй/ угаартаж ухаан алдсан байсныг аварч, эмнэлгийн анхны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн.

Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.13-ны өдрийн 10:17 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6.5 км замыг туулан 10:26 цагт очиж, 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.13-ны өдрийн 18:16 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 18:28 цагт очиж, 7х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Эмт” багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.13-ны өдрийн 18:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг туулан 18:33 цагт очиж, 5 ханатай гэр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 10 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.13-ны өдрийн 22:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 22:13 цагт очиж, 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт хороололын шатахуун түгээх станцын дэргэд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.14-ний өдрийн 01:51 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 20 км замыг туулан 02:08 цагт очиж, 10х12 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.13-ны өдрийн 23:16 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 23:25 цагт очиж, 20х10 метрийн хэмжээтэй нийтийн байрны 2х2 метрийн хэмжээтэй үүдний амбаар, дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top