Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ, баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. Дархадын хотгороор 20-25 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Монгол-Алтайн нуруу, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, Хангайн нурууны өвөр хэсэг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с, 8-10  градус хүйтэн байна.

Төлөв байдал: 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд зарим газраар, 21-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 20, 21-нд зарим газраар 14 м/с хүрч ширүүсч, зөөлөн цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

 2.Гал түймэр:

 

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.16-ны өдрийн 09:33 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км замыг туулан 09:41 цагт очиж, 3х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.16-ны өдрийн 10:13 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5.5 км замыг туулан 10:18 цагт очиж, 6х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг 30 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Уртын гол” багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.16-ны өдрийн 12:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 12:29 цагт очиж, 8х10 метрийн хэмжээтэй байшингийн тааз хэсэг шатаж байсныг 37 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд иргэн Б-гийн эзэмшлийн “Фит” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.16-ны өдрийн 16:20 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км замыг туулан 16:30 цагт очиж, автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Ойн жим” амралтын газрын хажуу талд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 01:18 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 01:27 цагт очиж, 6х8 метрийн хэмжээтэй байшингийн хана хэсэг шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top