Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, өмнөд хэсгээр багавтар үүлтэй. Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. Дархадын хотгороор 22-27 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, Монгол-Алтайн нуруу, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 11-16 градус, Хангайн нурууны өвөр хэсэг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 9-11 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд зарим газраар, 21-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 20, 21-нд зарим газраар 14 м/с хүрч ширүүсч, зөөлөн цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

 2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13  дугаар хороонд гэр, амбаар, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 14:29 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 2 км зам туулан 14:36 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 11 дүгээр  хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 16:00 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 2,5 км зам туулан 16:05 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дундсайхан багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 12.16-ны өдрийн 04:03 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 6 алба хаагч,  1 автомашинтайгаар 3 км замыг туулан 04:06 цагт очиж, 07 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top